2007/09/04

Амьдралын философи

Арай ч сүртэй гарчиг өгчихөв үү. Бямбын Ренчин гуайн нэг шүлэг байдаг юм. Энэ шүлэгийг уншихад энэ хүний амьдралын философуудийн нэг гол цөм нь байсан юм болов уу гэж боддог юм.

Мунхагийн муу хараал нь
Хүлцэнгүй билигийн хуягаар
Хүрэн зүрхээ хуягласан
Мэргэдийн чихнээ ерөөл амуй.

Хүн сайхан амьдрахын нэг үндэс нь өөрийн сэтгэлийг амгалан байлгах явдал бөгөөд ямар ч шашин ялангуяа буддизм энэ талаар нилээд сургадаг гэж би боддог. гэхдээ би буддист биш, хүн өөрийн сэтгэлийг сайнаар жолоодож үүнийхээ үр дүнд өөрөө тайван амгалан байх нь хүний амьдралыг сайхан болгодог гэж боддог нэгэн билээ. ер нь бол дээрх шүлэг мухар сүсэгээр маань уншсанаас илүү хүний сэтгэлд хэрэг болох тун гүнзгий агуулга бүхий миний хувьд бараг маань юм даа. За тэгээд халуураад Ринчин гуайн хэд хэдэн шүлэг санаад орлоо.

Хол боловч ойр билээ
Хонгор сайн нөхөр минь
Хорвоо ертөнц ийм билээ.
Ойр боловч хол билээ
Оюут сайн нөхөр минь
Орчлон ертөнц ийм билээ.

Түшмэд намайг яаж үздэг хамаагүй
Түмэн намайг яаж үздэг хамаатай
Эрлиг мунхаг яаж үздэг хамаагүй
Эрдэмтэн мэргэд яаж үздэг хамаатай

Аяа, Мундашгүй эрдэм сурахад нас даанч богино
Аяа, Мунхагуудын дунд амьдрахад нас даанч урт

Эдгээр шүлгүүд тухайн үедээ хориотой байсан бөгөөд хэдэн жилийн өмнө "20-р зууны судрууд" гэдэг цувралын "Буруу Номтнууд" ботид хэвлэгдсэн байсан. гарчигнаасаа хадуураад явчлаа шүү. за тэр ч яахав.

Read more!