2007/12/31

монгол өвлийн өвгөн

шинэ жил болж байгаа болохоор өөрт бодогдсон нэгэн сэдвээр бичье гэж бодлоо. өнөөгийн хүүхдүүд өвлийн өвгөнийг америк маягийн улаан хүрэмтэй үлаан өмдтэй коко-колагийн санта клаусаар төсөөлдөг байх. Харин би жинхэнэ монгол өвгөний тухай бичье гэж бодлоо. Жинхэнэ монгол өвгөн бол бидний сайн мэдэх олон жил, олон үеийн хүүхэд багачуудыг баярлуулсан өвгөн /Гомбосүрэн гуай тоглодог байсан/гэж боддог юм. үнэхээр сайхан монгол төрх шүү. Урт сайхан цагаан сахалтай, цагаан нэхий дээлтэй, ээтэн хоншоорт монгол гуталтай, сайхан монгол малгайтай, шидэт модон таягаа тулсан, ширэн богцоо бэлгээр дүүргэж, цагаан дээлтэй цасан охидоо дагуулсан сайхан монгол өвгөн. Хэдийгээр өвлийн өвгөн гэдэг ойлголт манайд оросоос орж ирсэн ч энэ өвөө бол эгээ л сайн зохиолын сайн орчуулга мэт жинхэнэ монгол хөрсөнд буулгаж монгол дүр төрхөнд оруулж, өөрийн гэсэн өнгө төрхтэй, хүн бүрийн хайрыг татсан өвгөн болж чадсан юм шиг санагддаг юм. Бидний үеийхэн бүгдээрээ л тиймэрхүү төсөөлөлтэй байсан байх. Харин одоо иймэрхүү өвгөн хир олон байдаг юм бол доо. Тийм ч ихгүй болов уу. Энэ өвөөгөө эргэж сэргээн он солигдох мөчийг энэ л өвөөтэйгээ хамт угтмаар санагдаж байна. Зурагыг нь оруулах санаатай хайсан боловч олсонгүй. энэ талаар юу гэж бодож байна залуусаа. саналаа хэлээрэй. за тэгээд сайн бичиж чадахгүй болохоор энэнээс илүү юм санаанд орохгүй хэцүү юмаа.

Read more!

2007/12/13

Франц орны тухай товчхон


Франц орны тухайн танилцуулга олоод ажлын зав чөлөөгөөрөө орчуулж блогтоо оруулъя гэж бодсон юм. Хүний эрхий өдрөөс өмнө хийе гэж бодсон боловч амжсангүй. Ямар учраас хүний эрхийн өдөр гэж онцолсон бэ гэвэл НҮБ-ийн хүний эрхийн түгээмэл тунхаглалын гол суурь баримт бичиг болсон нэгэн баримт бичгийн Францын ард түмэн 1789 онд гаргасан байдаг юм. Тиймээс энэ баримт бичигийн тухай бичихийн өмнө Франц орны тухай танилцуулъя гэж бодсон билээ. Орчуулга нь гүйцэд дуусаагүй байгаа зарим нэг нарийн ширийн үг хэллэгийг нь бүр мэдэх ч үгүй юм байна. дутуу чигээр нь оруулчихлаа. муухай л юм. Орчуулахад туслах хүн байвал тус болоорой гэж гуйж байна. бага багаар заснаа. өө нээрээ мартах гэж байна. мэдээлэлийн эх сурвалж http://www.diplomatie.gouv.fr/en/france_159/discovering-france_2005/profile-of-france_1977/index.html

Газар нутаг

550,000 km2
Баруун Европын хамгийн том газар нутагтай улс. (Европын холбооны нийт нутаг дэвсгэрийн 1/5), хойд болон өмнөд америк, Карибын бүс нутгуудад эзэмшлийн нутаг дэвсгэртэй.

Газрын гадарга

нийт нутгийн 2/3 нь тэгш тал
Уулсын муж нь: Альпыийн нуруу, (Баруун Европын хамгийн өндөр цэг Mont Blanc, 4,808 метрийн өндөрт оршдог), Пиринейн нуруу, Юрын Уулс, Ардений Уулс,
Эргийн шугам: 4 тэнгистэй хиллэдэг. (Хойд тэнгис, Ла Маншийн хоолой, Атлантийн далай, Газрын дундад тэнгис), Эргийн шугамын урт нь 5,500 км

Уур амьсгал
Баруун хэсэгтээ далайн уур амьсгалтай
Өмнөд хэсэгтээ газрын дундад тэнгисийн уур амьсгалтай
Зүүн болон төвийн бүс нутагтаа эх газрын уур амьсгалтай.

Байгаль орчин
Францын газар нутгийн 82% буюу 48 сая га газар нь ой болон тариалангийн талбай байдаг.
Ойролцоогоор 30% нь ой мод байдаг нь Европийн холбоондоо Швед болон Финляндын дараа 3 рт орох үзүүлэлт юм. Францын ойжуулсан нутгийн хэмжээ нь сүүлийн 200 жилд 2 дахин нэмэгдсэн ба 1945 оноос хойш 46% иар нэмэгдсэн байна.
Францад 133 төрлийн мод ургадаг. Томоохон амьтдын тоо толгой өсөж байгаа нь Европдоо онцгой юм. Жишээ нь: сүүлийн 20 жилд бугын тоо толгой хоёр дахин, гөрөөсний тоо толгой 3 дахин нэмэгджээ.
Францын байгалийн өвийг хөгжүүлэх болон хадгалахын тулд Засгийн газраас
7 Үндэсний парк
156 байгалийн нөөц газар
516 хамгаалагдсан зүйлийг тэмдэглэсэн газар
429 эргийн дархан цаазат газар
газар нутгийн 7%-ийг хамарсан 37 бүс нутгийн байгалийн парк
Байгаль орчныг
хамгаалах төсөв нь €47.7 тэрбум байгаа ба энэ нь нэг хүнд €755.00 оногдож байна. Энэ төсөвийн ¾ нь бохир усны менежмент ба хог хаягдлыг зохицуулахад зарцуулагддаг байна. Франц улс байгаль орчныг хамгаалах олон улсын болон НҮБ-ийн олон гэрээ, хэлэлцээрүүдэд нэгдэн орсон байна.

Хүн ам

нийт 63.1 сая (2006)
нягтрал: 1 км2 98.1 хүн
57 хот суурин газарт 100,000-аас дээш хүн амтай.
1.Paris 9.6 сая
2. Lille 1.7 сая
3. Lyon 1.4 сая
4. Marseille 1.3 сая
5. Toulouse 1 сая

Засаг захиргааны байгууллага
The French Republic comprises:
Францын нутаг нь 22 бүсэд /аймаг/ хуваагддаг ба эдгээр нь 96 дэд бүсүүдэд /сум/ хуваагдана
Далай Чанадын 4 бүс нутаг - Guadeloupe, Martinique, Guyane (French Guiana) and Réunion
Далайн чанадын 7 нутаг дэвсгэр- French Polynesia, Wallis and Futuna, Mayotte, Saint Pierre and Miquelon and the French Southern and Antarctic Territories, Saint-Barthélémy, Saint-Martin
тусгай статус бүхий нутаг дэвсгэр: New Caledonia

Францын засаглал
1958 оны 10 сарын 4 өдөрийн үндсэн хууль нь Францын засаглалын үндэс болдог.

Үндсэн хуулийн цэц
Үндсэн хуулийн цэц нь есөн гишүүнтэй. /Бусдыг нь орчуулахад хэцүү юм. /

Бүгд найрамдах улсын ерөнхийлөгч

Улсын тэргүүний таван жилийн хугацаагаар бүх нийтийн шууд саналаар сонгодог. 2007 оны 05 сарын 06 нд Никола Саркози Францын зургаа дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон.
Ерөнхийлөгч нь Ерөнхий сайд болон засгийн газрын гишүүдээ томилдог.
Ерөнхийлөгч нь Сайд нарын зөвлөл тэргүүлж, Парламентийн Актыг баталдаг мөн зэвсэгт хүчний ерөнхий командлагч байдаг. Мөн тэрээр Үндэсний Ассемблей б
олон тусгай хүчний сургуулилтыг тараах эрхтэй.
Ерөнхий сайд болон засгийн газар
Засгийн газрын нь Ерөнхий сайдын удирдлага дор үндэсний бодлогыг боловсруулж хэрэгжүүлдэг.

Парламент
Парламент нь 2 танхимаас бүрдэнэ.
Сенат. 2003 оноос 6 жилийн хугацаатай бүх нийтийн шууд сонгуулиар сонгогддог бөгөөд 3 жил тутам тал нь шинэчлэгддэг. Хамгийн сүүлийн сонгууль 2004 оны 9 сард болсон.
Үндэсний Ассамблейн депутатууд нь бүх нийтийн шууд сонгуулиар 5 жил тутам сонгоддог. Сүүлийн сонгууль 2007 оны 06-р сард болсон.
Сенат
Сенат нь 331 сенатортой бөгөөд 2004 оны 09-р сарын сонгуулийн дараа дараах бүлэгүүдэд хуваагдаж байна.
Union pour un Mouvement Populaire (UMP) group: 154
Socialist group: 95
Union centris
te group: 32
Communiste, républicain et citoyen group: 22
Rassemblement Démocratique et Social Européen (RDSE) group: 17
Not registered in a group: 7

Үндэсний ассамблей

Үндэсний Ассамблей нь 577 депутаттай бөгөөд 2007 оны 06-р сарын 10, 17 нд болсон сонгуулийн дараа дараах бүлгүүдэд хуваагдаж байна.
Union pour un Mouvement Populaire (UMP) group: 314 (plus 6 affiliated)
Socialist group: 186 (plus 18 affiliated)
Groupe de la gauche démocrate et républicaine : 24 (+ 0 apparentés)
Groupe nouveau centre : 20 (+ 2 apparentés)
Not register
ed in a group: 7

Төрийн дуулал болон уриа
Төрийн дуулал Marseillaise нь 1792 онд Страсбург хотод зохиогдсон Риннийн Армийн тулааны Дуулал бөгөөд 1795 оны 07 сарын 14 нд төрийн дуулал болсон
Францын үндэсний уриа нь "Liberty, Equality, Fraternity". /Эрх чөлөө, Тэгш эрх, Хайр энэрэл/

Францын далбаа
1789 онд La Fayette цагаан өнгийг нэмсэн бөгөөд энэ өнгө нь сүр хүчийг /royalty/ билэгддэг. Улаан хөх өнгө нь Парисын үндэсний гвардийн билэгдэл байжээ. Энэ нь гурван өнгөт далбаа нь Францын албан ёсны далбаа юм.

Батлан хамгаалах хүч

2007 онд батлах хамгаалахын төсөв нь €36.25 тэрбум болсон бөгөөд ДНБ-ий 2.02% буюу улсын төсө
вийн 10.82% байна.
2006 онд Францын зэвсэгт хүчинд 347 903 тооны цэргийн болон энгийн иргэд багтаж байна.
Армид: 133 627
Агаарын хүчинд: 59 118
Усан цэрэгт: 42 752
Цагдаа: 97 723
бусад (heal
th, social welfare, etc.): 14 683

Францын
нийгэм
2006 оны 01 сарын 01-ний байдлаар, Францын оршин суугч 63.1 сая байна. Энэ нь Европын холбооны нийт хүн амын 12.9% орчим хувь нь гэсэн үг. 2006 оны байдлаар дундаж наслалт эрэгтэйчүүд 77.2, эмэгтэйчүүд 84.1 байна. 1994 энэ үзүүлэлт эрчүүдэд хоёр жилээр, эмэгтэйчүүдэд нэг жилээр нэмэгджээ.

Хүн ам
хүн амын динамик баланс /Demographic/ (2006)
төрөлт: 831 000
нэг эмэгтэйд 2 хүүхэд ноогдож байна. Төрөлтий түвшин 13.1‰.
нас баралт: 531,000
нас баралтын түвшин: 8.4‰
гэрлэлт: 274,400. 1990 оноос хойш гэрлэсэн хосуудын тоо буурч байгаа бөгөөд гэрлээгүй хосуудын тоо 1.5 саяас 2.4 сая хүртэл өсчээ.
салалт: 152 020.

Өрхийн бүтэц

32 % Нэг хүүхэдтэй хос
31,5 % Ганц бие
12.5 % for men and 18.5% for women Хүүхэдгүй хос
24,8 % эцэг эхтэйгээ хамт байдаг ганц бие
7,4 % Холимог өрх

Насаар нь буурах дараалалаар ангилбал

54,3 % 20 - 59 насны
24,7 % 20 иос доош насны
21,03 % 65-с дээш
Дундаж нас : 39,2 years

Шашин шүтлэг
Франц Улс нь шашинлаг бус бөгөөд ямар ч шашин шүтэх эрх чөлөөтэй.
Боловсрол
2007 онд боловсролын салбарт €77 тэрбум төсөвлөсөн бөгөөд энэ нь улсын төсвийн 28% юм.
Сургуулийн өмнөх болон бага дунд сургуульд
• 12, 342, 900 сурагч
• 884, 000 багш.
• 67, 581 preschool and primary schools, collèges and lycées.
сурагч/багшийн харьцаа: 13.9 : 1.

Дээд боловсрол:
• 2, 275, 000 оюутан
• 89, 300 багшлах хүчин
• 92 дээд сургууль
Оюутан/багшийн харьцаа: 25.4 : 1.

Ажиллах хүчин
Францын нийт ажиллах хүчин 27.6 сая хүн. Эндээс 25.1 сая нь цалин хөлстэй бөгөөд 2.5 сая буюу 9.8% нь ажил хайгчид байна. (January 2004). Эрэгтэйчүүдийн 74.5% нь, эмэгтэйчүүдийн 63.8% нь ажил эрхэлж байна.

Ажил эрхлэлтийн буурах дараалалаар жагсаавал (2002)

29.1 % - Цагаан захтанууд : 8 031 600,
23,9 % - Ажилчид : 6,596,400,
23.2 % - Дунд шатны ажилтан: 6 403 200,
14.7 % - Менежер болон мэргэшсэн ажилтан: 4 057 200,
6 % - Хувийн ажил эрхлэгчид: 1 656 000, нийт ажиллах хүчний 6%
2,7 % - Фермэр олон фермийн ажилчид: 745,000

Амжиргааны стандарт
Жилийн дундаж орлого: €21,480 орлогын 15.3% нь хадгалдаг.
Өрхийн зардал (орлогын %-иар)

24.7 % - Байр, цахилгаан, дулаан
20 % - Хоол хүнс,
17,7 % - Тээвэр, холбоо
9,3 % - Соёл урлаг
5.8 % - Гэр ахуйн бараа,
4,9 % - Хувцас хунар
3,5 % - Эрүүл мэнд
17,4 % - Бусад бараа үйлчилгээ

Earned income
2007 оны 07 сарын 01-ний байдлаар амжиргааны баталгаажих доод түвшин нь сард €1 280,07 ба ажлын цаг нь долоо хоногт 35 цаг, цагийн хөлс €8.44 байна.

Mean fiscal annual salary
Мэргэжилтнүүд: €82 100
гүйцэтгэх болон удирдах ажилтнууд: €45 327
техникийн болон хяналтын ажилтнууд: €23 139
фермэр болон фермийн ажилтнууд: €20 00
бусад дунд түвшний мэргэжилтнүүд: €21 502
туршлагатай ажилчид: €16 900
офисын ажилтнууд: €16 079

Амралт
Жилийн 5 долоо хоног нь амралын өдөр байдаг.
хүмүүсийн 65% нь амралтаа гэрээсээ хол өнгөрүүлдэг.

Үйлдвэрчний эвлэл
Ойролцоогоор 1,38 сая буюу ажил эрхэлдэг хүн амын 5% нь үйлдвэрчний эвлэлийн гишүүн байдаг. Энэ нь Европын холбоондоо хамгийн бага хувь юм
Голлох үйлдвэрчний эвлэлүүд :
the CGT (Confédération Générale du Travail)
the CFDT (Confédération Française Démocratique du Travail)
FO (Force Ouvrière)
the CFTC (Confédération Française des Travailleurs Chrétiens)
the FSU (Fédération Syndicale Unitaire).

Нийгмийн халамж
Францын нийгмийн хамгааллын систем нь 1945 онд бүрдсэн.
65.5% of total social security spending (29.6% of GDP) comes from employers and employees’ contributions and 17.4% from taxes, including earmarked taxes such as the CSG (Contribution sociale généralisée - social security contribution levied on virtually all sources of income) or the CRDS (Contribution pour le remboursement de la dette sociale - contribution to the repayment of the social debt) which apply to all income other than that deriving from work. This is virtually the sole source of funding for the Social Security system. Public financing accounts for 13.5% of total resources.
Benefits break down as follows: pensions (44%), health (35.2%), family allowances (9%) and employment aid (unemployment benefit, vocational training and social integration) (7.4%).
However, the growing number of pensioners compared to the labour force, combined with medical advances and longer life expectancy, has led to a deficit in the French Social Security system and in 2003 to reform of the pension contribution system.

Эрүүл мэнд

Health is a major concern of the French: in 2005, they spent €190,5 billion on medical care and goods.
77.15% of this was covered by the social security system, with an increasing proportion being met by households and insurance companies. A major programme of reform was instituted in 2004 to balance the accounts of the health insurance branch of the Social Security system.

Соёл урлаг ба зугаа цэнгэл /leisure гэдэгийг яг юу гэж орчуулдаг юм бол/
2007 онд соёлын яамны төсөв €3.2 тэрбум байна. Соёл урлагын арга хэмжээ €12.6 тэрбум өртөгтөй ба үүний хагасыг улсаас хагас нь бие даан санхүүждэг
Дундажаар нэг өрх жилд €1,385-г соёлын урлаг соёл, спорт, тоглоом зэрэгт зарцуулдаг.

Ном

2006 онд 65 298 ном 512 тэрбум хувь хэвлэгдсэнээс 33 460 нь шинэ ном , 31 538 дахин хэвлэгдсэн ном байна
277 хэвлэлийн газарт 396 сая хувь хэвлэгдсэн /энэ 2-ийг сайн ойлгосонгүй/
хэвлэлийн газруудын жилийн эргэлт (2006): €2.9 тэрбум.

Сонин

Францчуудын 27% нь өдөр бүр өдөртутмын сонин уншдаг.
10 үндсэн болон 109 орон нутгийн сонин байна.
жилийн нийт эргэлт : €4.7 тэрбум

Телевиз

Францад телевиз үзэх нь чөлөөт цагаа өнгөрүүлэх хамгийн түгээмэл хэлбэр юм. Нэг хүн өдөрт дунджаар 3 цаг орчим телевиз үздэг
Хэдэн зуун телевизийн суваг байдгаас:
5 үндэсний олон нийтийн ТВ: France 2, France 3, France 4, France 5, France ô
3 үндэсний хувийн ТВ: TF1, M6 and Canal Plus г.м

Радио

Radio France is the umbrella company for the country’s public service radio stations: France Inter, France Info (24-hour news), France Culture, Radio Bleue and FIP.
The private sector is represented by the general interest stations RTL (France’s most popular radio station), Europe 1 and Radio Monte Carlo (RMC) and a host of music, specialist, community and regional stations broadcasting on FM.
Radio France Internationale (RFI - 44 million listeners worldwide), RMC-Moyen Orient aimed at the Middle East and Medi 1 aimed at North Africa, the Maghreb, form France’s overseas radio broadcasting network.
Information technology and multimedia
While computers are considered primarily as tools for work and are used as such by 80% of the French, an increasing proportion, currently 55%, of French households now have one.
The French have rapidly taken to the Internet, the new form of access to knowledge. It is used by 46% (80% with ADSL)
Internet use in France has grown swiftly and remarkably in a few years: every institution, daily newspaper, government department and business now has its own website and there are sites of all kinds (sport, education, services, films, etc.).
The most visited sites are portal sites, ISP websites (such as France Telecom’s Orange) and service sites.

Кино

Францад 1895 онд киноурлаг үүссэн бөгөөд энэ салбарт ихээхэн идэвхитэй ажилладаг. 2006 онд 203 кино хийгдсэн ба Франц улс киноны хөрөнгө оруулалтаар дэлхийд хоёрдугаарт ордог.
Хүн амын 62.5% жилд нэг удаа, 33% нь сард нэг удаа кинонд явдаг. Франц улс кинотеатрын хамгийн нягт сүлжээтэй орнуудын нэг. 5,366 кинотеатрын сүлжээтэй.

Музей, барилга байгууламж
Жил бүр Францын 1200 орчим музейд 41 сая орчим хүн зочилдог байна.
Лувр, Версалийн Шилтгээн, Орсайн музей зэрэг газруудад жилд 16 орчим сая хүн зочилдог
Парисаас бусад хотуудад ядаж нэг музейтэй байдаг ба нийт 2400 гаруй түүхийн дурсгалт барилга байгууламж байдгаас хамгийн алдартай нь Эйфелийн цамхаг бөгөөд жилд дунжаар 6,7 сая хүн үзэж сонирходог байна.

Спорт
Participation in sporting activities has grown rapidly in recent years. Almost 16 million people are enrolled in sports federations, with football and tennis the largest. Judo, pétanque, horse-riding, badminton and golf have recorded notable success in recent years. In addition, adventure and discovery activities such as mountain biking, hiking, climbing, hang-gliding and canoeing are winning increasing numbers of followers.

Эдийн засаг

Франц улс ДНБ-ий үзүүлэлт, эдийн засгийн хүчин чадлаараа дэлхийд 4-р ордог. Дэлхийн томоохон үйлдвэрлэгч болон экспортлогч орон юм.
Нийт худалдааны 66% -ийг Европын холбооны түншүүдтэй хийдэг.
ДНБ (2006): €1,744.2 тэрбум
ДНБ –ий өсөлт (2006): 2%
инфляц (2006): 1.6%

Хөдөө аж ахуй
хөдөө аж ахуй газарууд: 545,000
ХАА-н ажиллах хүчин: 1,100,000
хэрэглэгдэж буй газрын хэмжээ: 27,470, 000 га, /Францын нутгын 50.3%/
ХАА-н голлох бүтээгдэхүүн
Буудай: ЕХ-н 1-рт , Дэлхийд 5-рт
Дарс: Дэлхийд 2-рт, ЕХ-д 2-рт
Сүү: ЕХ-нд 2рт, Дэлхийд 5-рт
Элсэн чихэр: Дэлхийд 1-рт, ЕХ-д 1-рт (26.1 million metric tons)
Тос: ЕХ-нд 1-рт

Мал амьтад

Cattle: 18.3 million /энэ ямар амьтан бэ?/
гахай: 14.4 million
хонь: 7.9 million
Ямаа: 1.2 million

Махан бүтээгдэхүүн

үхрийн мах : 1.8 сая тонн м3
гахайн мах: 2.3сая тонн м3
хонь, ямааны мах: 1.4 сая тонн м3
шувууны мах: 1.9сая тонн м3

Ой мод

Wooded areas cover some 15 million hectares, 29% of France’s total area, placing France third in the EU countries in terms of forest land.
Forest area in France has increased by 46% since 1945 and continues to grow by about 74,000 hectares each year. Most trees are deciduous (two-thirds), while the remaining third consists of conifers.
The National Forestry Office (Office national des Forêts - ONF) is responsible for managing national forests (1,750,000 hectares) and those belonging to local authorities (2,700,000 hectares).
The remaining 10,600,000 hectares belong to some 3,500,000 private owners. Forests in France are a source of biological and scenic wealth, a place for excursions and relaxation; they also yield an annual harvest of 53 million cubic metres of timber. They also make an irreplaceable contribution to rural development by supplying the raw material for a number of industries which provide numerous jobs.
And lastly, forest land contributes to the efforts to combat climate change by storing atmospheric carbon. The extra carbon stored annually by French forests is estimated at 10 million metric tons.

Эрчим хүч

Energy independence: 49,8%
Primary energy consumption: 275,3 million metric ton oil equivalent (TOE)
Main companies in this sector: TOTAL, EDF, GDF.
Breakdown of energy consumption


33,4 % Oil
42.7 % Primary electricity
14,7 % Gas
4,5 % Coal
4,8 % Thermal renewable energies

Net electricity production: 575 billion kWh, of which 78.6% is nuclear-generated
Energy bill: €46 billion (2006)

Францын тэргүүлэх үйлдвэрлэлийн салбар
Construction and civil engineering
Annual net turnover: €137 billion.
Three French groups: Vinci, Bouygues, Eiffage, rank among the top European construction firms.
Workforce: 1,597,000
Agrifood
Annual net sales: €139.7 billion
Workforce: 390,000
Leading sectors: meat and dairy production, cereals, confectionery, soft and alcoholic beverages. Leading exporter and second largest producer in the EU.
Trade surplus: €6,3 billion
Number of firms: 3180
Main groups: Danone, Nestlé France, Lactalis, Pernod-Ricard, Altadis and Bongrain.

Chemicals
Annual net sales: €96.6 billion
Workforce: 231,400.
Main firms: Air Liquide, Rhodia, Hutchinson.

Fashion and luxury goods
This sector includes haute couture, jewellery, luxury leather goods, perfumes, cosmetics and fine glassware.
Annual net sales: €35 billion
Main groups: LVMH, PPR/Gucci group, Chanel, Hermès.
Workforce: 150 000.

Pharmaceuticals
Annual net sales: €40.6 billion
Workforce: 100,000.
World’s first largest producer and third largest exporter.
Main firms: Sanofi-Synthélabo, Pierre Fabre, Servier and Aventis.

Automotive industry
Annual net sales: €109 billion
France is the world’s fourth largest exporter of cars and, in 2005, had a surplus on its trade in this sector of €8.6 billion.
PSA (Peugeot-Citroen) and Renault are the two main groups in the sector.
5,955,600 vehicles were produced in 2005.
Workforce: 320,000.

Materials processing (steel, aluminium, glass, plastics, rubber)
Annual net sales: €65,1 billion
Among the main firms are the Arcelor-Mittal (steel processing), and Saint-Gobain, the world’s largest producer and second largest exporter of glass; Plastic Omnium and Sommier Allibert are the two French leaders in plastics processing and Michelin is the world’s leading tyre manufacturer.

Telecommunications and information and communication technology
Annual net sales: €45 billion
Installed base: 38.2 million lines.
France Telecom has 47% of the market, Cegetel-SFR 35.8% and Bouygues Telecom 17.2%.
There has been a sharp rise in the number of mobile phones, with 52 million subscribers in March 2007.
In the telecommunications sector, Alcatel is the fourth largest manufacturer of telecommunications equipment, and the world leader in transmission systems and submarine cable networks.
Digital television is represented by Thomson Multimédias, which produces digital television decoders.
In 2006 e-commerce generated net sales of €9 billion.

Агаарын хөлөг

жилийн худалдааны дүн: €32.1 тэрбум
Ажиллах хүч: 132,000.
Гол фирмүүд: EADS (Airbus, Eurocopter, Astrium, MBDA, ...), Dassault Aviation, Snecma, Arianespace.

Судалгаа хөгжил
National R & D expenditure amounts to €37,99 billion i.e. 2,26% of GDP, the fourth highest in the OECD.
The public sector finances 52,5% of this and is responsible for running the major national research facilities (building maintenance, salaries and laboratory equipment), which include the CNRS (all fields), INSERM (medicine), INRA (agronomy), etc.
Research financed by private enterprise (47,5%) focuses on advanced technology sectors such as aerospace, pharmaceuticals, car manufacture, communications equipment and precision instruments. France ranks fourth among OECD countries for research, after Japan, the United States and Germany.

Тээвэр

Замын сүлжээ
Дэлхийн хамгийн нягт, европын хамгийн урт замын сүлжээтэй, нийт урт нь 1,079,072 км. 2006 онд нийт ачаа тээвэрлэлтийн 80% нь замаар хийгдсэн.

төмөр замын сүлжээ

31,000 км төмөр замтай. Францын хурдан галт тэрэг нь дэлхийн рекордыг тогтоосон 574.8 км/ц. Хэвийн хурд нь 270 км/ц орчим
Жилд үндсэн сүлжээндээ 329 сая, хурдан галт тэрэгний сүлээгээрээ 83 сая, Île-de-France бүсийн сүлжээнд 572 сая зорчигч, 121 сая тонн ачаа тээвэрлэдэг.

Агаарын тээвэр
жилд 160 сая зорчигч, 4.8 тэрбум tonne-kilometres ачаа тээвэрлэдэг. 904 агаарын хөлөг Францын далбаатай зорчдог.

Үйлчилгээний салбар

Financial services and banking
In 2000 Euronext merged and replaced stock exchanges of Paris, Amsterdam and Bruxelles. In 2002, it bought out LIFFE (London International Financial Futures and Options Exchange)and merged with Portuguese bank BVLP (Bolsa de Valores de Lisboa e Porto).
NYSE Euronext, the holding company created by the combination of NYSE Group, Inc. and Euronext N.V., was launched on April 4, 2007. NYSE Euronext (NYSE/New York and Euronext/Paris: NYX) operates the world’s largest and most liquid exchange group and offers the most diverse array of financial products and services.
With a leading $28.5trillion/€21.5 trillion total market capitalization of listed companies and average daily trading value of its combined markets of approximately $102 billion/€77 billion (as of February 28, 2007), NYSE Euronext seeks to provide the highest standards of market quality and integrity.
The leading French banks are BNP Paribas, Crédit Agricole, Société Générale, Crédit Lyonnais and LCL.

Даатгал

The French insurance sector has consolidated its position as the fifth largest in the world, with net sales of €198,4 billion. Axa, Europe’s second largest insurance company, CNP and AGF are the three main French insurance companies. Life and health policies are continuing to expand (+16.1%). Property-casualty insurance (including third-party liability) is growing by 2.2%. The insurance sector provides some 200,000 jobs.

Аялал жуулчлал

Франц улс нь хүмүүс хамгийн ихээр жуулчилж очдог газрын нэг юм. 2006 онд 76 сая жуулчин очсон байна.
Франц улс :
18,284 зочид буудал
8,138 камп
914 амралтын хотхон
177 хостел
69,700 (self-catering holiday facilities)
34,848 chambres d’hôtes (bed and breakfast). /заримыг нь нэрлэж чадахгүй юм байна/
Аялал жуулчлалаас (€66 тэрбум ) орлого олдог нь дэлхийд АНУ болон Испаний дараа 3-рт орох үзүүлэлт юм. The trade surplus in this sector is over €8.9 billion.

Гадаад худалдаа

France is the world’s second largest exporter of services and farm products and fourth largest exporter of goods (principally durables).
The 2006 trade deficit stood at €25.8 billion. French exports totalled €481.2 billion in 2006 whereas imports amounted to €507.0 billion.
France’s main customers are Germany, Italy, the United Kingdom, Belgium, Luxembourg, Spain and the United States.
.

Read more!

2007/12/05

Саран Зэв / 12-15 бүлэг/

Зохиолч Т.МАНДИР
dayarmongol.com вэб хуудаснаас авав.

XII бүлэг
…. Гарынх нь хүлээс алдуурсанд гайхсандаа Шамдгай золтой л морио давирчихсангүй. Гэвч сүүлийн өдөр хагасын алдаа эндэгдэл нь даанч хэтэрсэн тул дахин болгоомжгүй алхам хийхээс айж, гараа тэрүүхэндээ хөдөлгөн чилээг нь гаргаж, юу болохыг хүлээв. Чихэнд нь танил хүнгэнэсэн дуу, тэгэхдээ энэ удаа тун намуухан хэлэх нь:
- Гараа урдаа ав гэнэ.
Шамдгай өдөржин, шөнөжин хүлээнд хөшсөн мөрөө болгоомжтой тэнийлгэн, гараа зугуухан өвдөг дээрээ тавив. Хуруунд нь хүйтэн төмөр хүрэхэд бараг зөн совингоороо тосон авбал .. саран зэв байх нь тэр. Дөнгөж л мэдээ орж буй хурууныхаа өндгөөр саран зэвний онгинд наалдсан үзмийг гайхан тэмтрээд Шамдгай баярлах, гомдохын алиныг мэдэхээ болив. Сүбээдэй баатрын хэлснээр яг л хоёр үзэм, тэгэхдээ тун ч анзаарамгүй наалдсан нь үл мэдэх хүнд бол салан палан хүний л хийсэн хэрэг шиг санагдахаар ажээ. Тэгээд энэ зэвний эзэн Бардай сэцэн гэж үү?
Мөн гэдгээ нотлох гэсэн мэт мэргид эр дахин налж, саран зэвээ шувт татан авах мөртөө:
- Алмайралгүй сонс. Хөлийнхөө хүлээг тайлах хэрэггүй. Орчин тойрноо сайн ажигла. Буруу талын урд ганзаганд чинь бугуйл бий. Илдийг дөрөөнд хавчууллаа. /үнэхээр зөв талынх нь хөл гөлөм завсраар овортой юм шургуулах мэдэгдэв. Бардай сэцэн тун адгуу түргэн шивнэнэ/ Чи намайг хамгаална. Абжай хатныг алдалгүй хар гээд гэнэт ойртсон шигээ холдов. Шамдгай өчүүхэн сэхээ орж, эргэн тойрноо харвал тэр бусдаас арай онцгойдуу тасарсан бололтой. Амгай шажигнан, гөлөм дэрхийхийг сонсвол мэргид цэрэг түр амсхийж буй бололтой. Хэдий олон цэрэг байгаа боловч чимээ шуугиан бага байх нь аргагүй л туршлагатай дайчид гэдгийг сануулна. Шамдгай юуны өмнө илдээ сэм авч, хормой дороо авчран дарж авлаа_ Зүүн гараараа тэмтэрвэл үнэхээр нарийн суран бугуйл ганзагаар даруулаастай байх ажгуу. Дүрвэд залууд энэ нь илдтэй нь тэнцэх хүчтэй зэвсэг юм. Шамдгай ганзагны зангилааг барьж, тайлах дөрийг нь мэдсэний дараа эмээл дээрээ цэгцэрч бараг гурван өдрийн дараа анх удаа уужуу амьсгаа авав.
Яг энэ мөчид фуу дэлбэрэх сүртэй чимээ шөнийн нам гүмийг цочоон дуурсав. Фуун дуутай уралдан эргэн тойронд гал маналзан үүрийн үнэгэн харанхуйг бараг өдөр шиг гэрэлтүүлээ. Мэргид дайчид яаран мориндоо мордож, олом жирмээ сулласан төдийгүй морьдоо амгайвчилж өвс хазуулсан хүмүүс бүр ч тэвдэж байгаа нь огцом огцом гялалзах галын нөлөөнд тодхон харагдана. Ямаршуухан газар ирээд байгаагаа баримжаалж чадаагүй хүмүүст энэ хөндий тун давчуу харагдсаны зэрэгцээ эргэн тойрны бүхий л өндрлөгт гал,дарь, шүү маналзах нь зайгүй бүслэгджээ гэсэн цэрэг хүний цээжинд байнга явдаг айдсыг сэдрээж улам улам хөөргөдөн дэвэргэнэ.
Шамдгайд энэ бүхнийг сонирхон сатаарах зав байсангүй. Эзнээ эрэв. Ашгүй Бардай сэцэн ойрхон зогсоно. Тэрбээр Шамдгайг мартсан бололтой, цаашаа хэн нэгнийг эрэн хараачлах аж. Шамдгай эргэн тойрноо ажиглавал алтан дуулгат зэгзгэр хатан ер үзэгдсэнгүй. Хоёр дахь фуу нижигнэлээ.
Галт буудлага улам ширүүсч, одоо бүр нүд гялбам цагаан, үхлийн гэмээр зэвүүн саарал өнгөөр ч цахилах болов. “Дагагтун” гэсэн дуу эхлээд тэр нижигнээн дунд сулхан сонсджээ. Удалгүй үй олон эрс дуу нийлүүлэн “Дагагтун”, “Дагагтун” гэж дуудахад харанхуй улам ч давчдах шиг, дээр нь харанга хэнгэргийн жигдхэн бөгөөд хатуу сүрлэг хэмнэл, илдээр бамбайгаа дэлдэх харих дуу нэмэгдэж бүр ч тэсгэлийг алдуулмаар болоод ирлээ.
Урт хүзүү, өргөн хэнхэдэгтэй нүд гялбам цагаан араб угсааны азарга унасан эр хажуугаар нь дүүлэн өнгөрөөд холгүй довон дээр гарч гараа өргөхөд Гал гэж Шамдгай таньлаа. Одоо энэ хүн, энд юу болохыг шийдэх нь гэдгийг Шамдгай ойлголоо. өнгө солибсон цацраг буудлагын гэрэлд Гал ноёны залуухан шийдмэг царай үзэсгэлэнтэй атлаа догшин сүрлэг харагдлаа. Энэ хүн одоо “Үхэн байлдая” гэж уриална гэдгийг Шамдгай гэнэт ухаарч, нуруугаар нь могой гулсах шиг хүйт оргин үс нь бослоо. Хэрвээ Гал ноён уриалбаас энэ хөндий цусан намаг болно. Гэхдээ зөвхөн мэргидийн зоригт залуусийн яс, цусаар хучигдана гэдгийг тааварлахгүй байх аргагүй. Отолтонд орсон цэргийн дайралт бол тулалдаан биш цуст хядлагыг л өдөөдөг нь тогтсон жам. Төмөр тэрэгнүүдэд хэдий чинээн их дарь, шүү, бөмбөг байгааг эд нар яаж мэдэх билээ.
Бардай сэцэн нумаа энгүүхнээр сугалж, тамшаалгаж байхыг Шамдгай ажиглав. Энэ гэмгүйхэн хөдөлгөөн хэний ч хар сэрийг хөдөлгөсөнгүй. Үнэндээ хардахаар сөгөөтэй хүн ч ойр орчинд лав байсангүй. Цөм догдлон царай нь цонхийгоод Галыг ажих мэт. Урт өргөн нь үл мэдэгдэх хөндий битүү амьсгалд давчдан тэр чигээрээ нүжигнээд бүсэлсэн цэргүүд “Дагагтун” гэсэн шуурдлага үе үе жижигнэн уул, завыг дүүргэнэ.
Гал дөрөн дээрээ босоод уртаар амьсгаа авав. Аль болох олон хүнд дуулдахын тулд ингэж байж л чанга дуугарахаас биш яахав. Гэвч энэ хором түүний болоод мэргидийн нэг түмэн цэргийн хувь заяаг хоёр тийш нь шийдээд өгчээ. Зэрлэг зөгий мэт сум шунгинах нь бүүр түүр дуулдаад мэргидийн залуу ноёны толгойгүй цогцос эмээл дээрээ нэгэн хором хачин зэвүүн аймшигтай тогтсоноо буруу талруугаа гулдай ойчлоо. “Бардай сэцэн харвачихлаа. Саран зэвээр л ингэж харвана” гэж хирдхийн бодсон Шамдгай одоо л эзнээ хамгаалах цаг болсоныг ухаарч илдээ суга татаад морио давиран урагшлав. Энэ хооронд Бардай сэцэн хэдийнээ байраа сольж амжжээ. Шамдгай түүний хонгор морины нь цайвар сүүлээр баримжаалан дөхөж очтол Бардай санаанд багтамгүй царгиа тод дуугаар:
- Мэргид ах дүү нараа. Дагаар орье. Гуравдахь дуугаар үхэл ирнэ. Галт үхэл ирнэ гэж хашгирлаа.
Саяхан удирдагчаа алдаад эмх журмаа тогтоож амжаагүй байтал цэргийн гол эгнээнээс цойлон дуулдсан энэ уриа олонхийг бүрмөсөн балмагдуулав.
“Дагагтун”, “дагагтун” гэсэн шургуу дуудлага цөхрөлтгүй нижигнэж, буудлагын хоорондох зай улам ойртсон нь үхлийн тулалдаан эхлэх гуравдахь буун дуу юу юугүй нүргэлэх гэж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Эцсийн эцэст эргэлзээ, хүчирдлийг арай гэж даван туулсан “Дагаар орое доо” гэсэн цөөн хүний дуу сонсогдлоо. Бардай сэцэн царай цонхийж, уруулаа тас жимийчихсэн байв. Хоёр гурван хормын дараа “Дагаар орое” гэсэн чимээ арай хүчтэй сонсдож, эгшин бүрт олон олныг дагуулж чангарлаа. Энэ санаа орчны битүүлэг нууцгай аймшигт эгшинтэй давхцаж, зайлшгүй, зайлшгүй гэсэн нэгэн ухамсар өөд өөрийн эрхгүй татах ажээ.
Бардай сэцэн морио гуядан ухасхийж, нэгэн зуутын ноёны дэргэд очоод:
- Тушаалыг дамжуул. Бүгд тугаа хая. гэж зандарлаа. Зуутын ноён эргэлзсэн боловч тэрбээр Бардай сэцнийг огт танихгүйн дээр мэргид цэргийн ахлах тушаалтны тэмдэг болох дуулганы гурван багц соновторыг нь үзээд арга буюу тушаалыг давтан хашгирлаа.
Бардай сэцэн “Тугаа хэвтүүл” гэж тушааж болох л байв. Энэ нь ийм эмзэг агшинд арай эерүү сонсогдож болох талтай. Гэвч “Хая” гэж тушаах нь огцом тас цохих хүчтэй үг учир үр дүнг нь хурдан үзэхэд илүү нөлөөтэй ажээ. Тугаа хаягдсаныг үзсэн цэрэг эрийн сэтгэлд тушаалаас ухрав гэх буюу нэр төрөө алдав гэж халшрах төрөлх ухамсарын сүүлчийн тулаас унадаг юм. Нэг хүнд энэ тушаал ингэж тусдаг бол их цэргийн хувьд бүр ч эмгэнэлтэй болно. Анги бүрийг ялгаж, өмнө хойтийг чиглүүлсэн ухрах давшихыг тодорхойлж, хүнийх, өөрийнхийг илэрхийлдэг тэр олон туггүйгээр түм ч бай, мянга ч бай эгээ л ялгаагүй сүрэг морьтон, сайндаа илд, саадагтай эрчүүд төдий юм. Тийм мянган хүнтэй байлаа гэхэд эрэмбэ сахилгатай зуун цэргээр үлдэн хөөж болно.
Мэргидийн туг, хиур, дараа дараагаар унаж байгааг Бардай сэцэн сэрэмжлэн харж байв. Энэ зуур Шамдгай эзнээсээ баахан холдсон ч өгсөн үүргийг нь умартсангүй. Гэнэт хажуугаар нь нэгэн морьтон ааг амьсгаагүй өнгөрхөд цөөрч байгаа галт сумны гэрэлд дуулганы нь алтан өнгө гялбасхийж, Шамдгайг цочоов. “Абжай хатан” гэж тэр түгшин бодоод эзэн нь зөвхөн энэ хүнээс л сэрэмжил гэж захисныг саналаа. Бардай сэцэн туг зэвсгээ хурааж байгаа цэргүүдийг ажиглан алгуур цаашилж байсны дээр уул завсарлаагүй төмөр тэрэгнээс гал харвах нь бараг зосгссон тул энэ их үймээн дундуур зүтгэлэн давхиж байгаа ганц морьтныг цэргүүдийн хэн нь ч хориглож саатуулахыг хүссэнгүй. Тэдний хувьд дор бүрнээ санаашран зовних учир шалтгаан мундахгүй байснаас ч тэгсэн байж болно.
Абжай хатны чийрэг гартаа унжуулсхийн барьсан нарийхан мисир болд илдний үзүүр хэний цээж рүү чиглэхийг ганцхан Шамдгай л мэлэж байлаа. Тугч цэрэг бугуйлаа авч нэгэнтээ далламагц шидэж орхив. Суман могой мэт дүүлэн исгэрсэн бугуйл нь хүрэх ёстой газраа хүрмэгц Шамдгай морио давиран эргүүлэв.
Ардаа дөрөө гөлөм тачигнаж, битүүхэн лүг хийх чимээ сонсч, Бардай сэцэн цочин эргэвэл цээжээрээ бугуйлдуулсан Абжай хатан эмээл дээрээсээ татагдан илдээ алдсан боловч өндийн суугаад чивчирсэн бугуйлаа суллах гэж оролдож байв.
- Алив дайчид аа. Энэ хүнийг хүлж орхи гэж Бардай сэцэн тушаахад гайхалзан зогссон хэдэн мэргид эр ухасхийж, золгүй хатныг эвтэйхэн боогоод тавьчихлаа.
- Шамдгай, чи миний аминд орлоо. Одоо бид эзэн, зарц бус болов гэж Бардай хэлээд эргэн тойрноо харж, Чи Абжай хатныг хамгаалан хүрээнд аваач. Удахгүй үүр цайх нь. Энд ч ажил гэж ундарна даа гэжээ.

XIII бүлэг
Үнэхээр ч тэр өглөөний хувьд ялсан, ялагдсан хэн хэн нь тэр тухайгаа эргэцүүлэх завгүй хөдөлцгөөлөө. Сүбээдэй урианханы дөрвөн мянган цэргийг авч Галын шадар цэргүүдийг мөшгин Терликун хороо руу шууд одсоны дараа олзлогсодыг цэгцлэн, хураасан туг, зэвсгийн хамт хүрээнд авчрах албыг Бардай сэцэн дааж хоцорлоо. Үүрийн үнэгэн харанхуйгаар өөрсдийг нь тэгтэл айлгасан төмөр тэрэгнүүдийг газрын намд буулгахад туслах гэж энэ үед нэгэнт олзны хүн болсон Далтхар баатар хүссэн боловч Бурундай ноён одоохондоо мэргидүүдэд ийм итгэл хүлээлгэх болоогүй гэж үзсэн байжээ.
Нар цухуйх үед цуваа сая жигдэрч мананд умбасан шовх чулуун уулсын хормойг даган хөдлөв. Бардай сэцэн, Тэвэг хоёр газар хэмжиж, мэргэд нарт буудал зааж өгөөд, сэрэмжлэх бага сага хамгаалалтыг гүйцээсний дараа тэдэнд амь зуулгаа эрхлэх цагийг нь гаргаж өглөө. Орой болохын хирд Аругчу ирээд “Терликун хороог нэгэнт эзэлсэн. Худу, Чулуун нар цөөн ураг саднаа авч Хивчаагийн зүг оргосон. Мэргидийн ар гэр, отог хүрээг тэндээс шууд Балхаш нуурын зүг аялуулах болсон. Тэр цувааг урианханы мянгатууд авч одно.” гэдгийг дуулгав. Аругчу, Бардай сэцнийг сэжиглэнгүй харж:
- Уг нь энэ бүх тушаалыг би уламжлах уу, байх уу гэж бодсон билээ. Чамайг оргож явсанаас хойш би зүн дээр суусан шиг байж, тэр нэгэн өдөр дарсыг чин хүртсэндээ мөн ч их харамссандаа гэвэл Бардай өөдөөс нь мөн нухацтай харц зөрүүлж:
- Эзнээ муулах гэдэг надад ямар олиг байх вэ? Гэвч чамайг надад талтай үг хэлэх вий гэж илүү их айж байсан юм шүү гэж хариулав. Хоёр дайчин эр толгой сэгсрэн мушилзаад, салахын өмнө Бардай сэцэн:
- Хүчүлүгийн хатныг хэрхэн тухай эзэн юм хэлэв үү гэж асуулаа.
- Баатар маргааш өглөө ирнэ. Тэр цагт өөрөө тогтоон шийдэх буй заа. Энэ хооронд түүнийг тухалдуулахгүй байлгавал барав гэж Аругчу тоомсоргүй хариулжээ.
Харин Шамгай, Бардай сэцэн хоёрын уулзалт арай хүнд байлаа. Шамдгай хүрээнд түрүүлж ирээд Тэвэгийн гарт Абжай хатныг тушаасны дараа чөлөөтэй болсон ч ийш тийш хөдөлсөнгүй. өм цэргүүд Сүбээдэйг даган Терликун өөд одсон болохоор хүрээнд хэлэлцэх хүн ч байсангүй, дэмий л хуучин галынхаа дэргэд сууж бодлогошров. Дөрвөн өдрийн нүсэр чирэгдлийн дараа бүх юм сайнаар дууссан боловч сэтгэл нь тайван бус, хэн нэгэнд хууртсан мэт гол нь горойн эмзэглэх ажгуу. Мэргидийн олзлогдсод ирэхэд тэр Бардай сэцний барааг харлаа. Мэргид эрийн шарх анисан юм уу, эсвэл ялалтынхаа баяр бахархалд өвчнөө анзаарахаа болио юу, өдрийн турш нааш цааш давхин хоёр хүрээний хоорондох түмэн эхт ажлыг амжуулахдаа ер алжааж цөхсөн янзгүй байв.
Түүний энэ төрх байдал Шамдгайн анхны бодол хийгээд Сүбээдэй баатраас авч байсан эрхэм нууц захиа даалгавартай дүйх юм даанч үгүй тул тугч эр өөрийнхөө тухай аргагүй эргэцүүлэн бодоход хүрчээ. Өөртөө арай ч хатуу ширүүн хандсан байж магадгүй, юун гэвэл Бардай сэцнийг орж ирэхэд Шамдгайн царай тун тааруу байлаа. Залуу цэргийн сэтгэлд юу эргэлдэж байгааг гадарласан Бардай сэцэн хянуур байж, эхлээд юуны өмнө насны ах, зэрэг дэвийнхээ илүүг ашигласан нь дээр гэж бодлоо.
- Шамдгай бос. Би асартаа оройн хоол бэлтгүүлсэн. Өм цэргийнхэн өнөөдөр ирэхгүй. Энд уйдаж суухаар надтай нэгэн оройг өнгөрөө гэж тэр тушаах аясаар өгүүлэв.
Шамдгай дурамжхан өндийлөө.
Сэтгэлд хөндүүр эл хэдэн өдрийн сүүлийг мушгисан оройн зоог хэн хэнийх нь сэтгэлийг ялигүй уужрууллаа.
Бардай сэцэн тугчийн бодлогоширсон хүүхэдэрхүү царайг өрөвдсөн шинжтэй харснаа аяныхаа богцыг уудлан урт хүзүүтэй гялалзсан ваарыг сугалж, үйсэн бөглөөг нь мултлаад:
- Энэ бол Сүбээдэй баатрын хэд хоног хүч тавьж цуглуулсан дарсны дээж. Үзмийн дарс гэгч уг чанар нь согтоохдоо бус уйссан сэтгэлийг найрсуулахдаа байдаг юм. Тийм учраас дүү минь чамтай хэдэн цом суллахыг би өөртөө зөвшөөрлөө гээд Шамдгайгаас хариу хүлээсэн ч үгүй, үндсэн ташаар мэлтэлзүүлэн хийж өгөв. Сүбээдэй баатрын нэрийг сонсоод Шамдгайн сэтгэлд ахиад эвдэрч, мэргид эрийн зүг өчүүхэн ёслоод дарсыг дуустал уучихлаа.
- Амьд явах сайхан гэж Бардай сэцэн уртаар шүүрс алдан хэлснээ
- Гэвч бид амьдрахын тулд өөрийгөө өдрөөс өдөрт хурцлан элээж байдгийг санах хэрэгтэй. Амьдрал гэдэг маань уртаашаа цаг хугацаагаар, өргөөшөө бол зүтгэл, тэмцэл, төлөөсөөр хэмжигддэг юм шүү. Цаг хугацаа заавал өр төлөөсийг шаардана. Өр төлөөс буюу зүтгэл тэмцэл багасах тусам амьдрал төдий чинээ үнэ хүндгүй болж, зөвхөн цаг хугацаагаар л хэмжигдэх өчүүхэн ойлголт болдог юм даа гэв. Өөрт нь хандсан энэ үгийн гүн нарийн утгыг Шамдгай ойлголоо. Тэгээд энэ оройн турш Бардайг анх удаа эгцлэн ширтэж:
- Намайг хууралгүйгээр энэ бүхнийг хийж болохгүй байсан гэж үү? хэмээв.
- Чи намайг заншлаач гэж мэдэж байсан бол Худугийн дэргэд тэгтлээ аашилж чадах байсан уу гэж Бардай сөргүүлэн асуулаа. Тэрхэн үгийг эргэж санахдаа үнэхээр Бардайд хилэгнэж, хамаг төлөвлөгөөг эвдэрсэн тооцон гашуудан байсан нь бодогдоод нээрээ үнэнийг мэдэж агсан бол хэрхэвч чингэж авирлаж дөнгөхгүй, тэгээд бүх зүйл домоглосон төдий болох байсныг тугч залуу сайн ойлгов. Түүнийг гэмшингүй инээмсэглэхэд Бардай сэцний дотор уужирч:
- Энэ бүх сайн төгсгөл ердөө чиний тэр хэдэн мөчийн үнэн гашуудлаас эхтэй юм шүү. Энэ л чин үнэнч чанарыг чинь Сүбээдэй баатар таньж сонгосонд чи бахархах учиртай гэлээ.
- Ер нь энэ бүхнийг хэдийд эхэлсэн юм бэ гэж Шамдгай хоёр дахь аяга дарсыг шимэх зуур сонирхлоо. Бардай сэцэн нүүрээ илбэснээ:
- Уг үндэс н их хол бий. Дай-Үсүн ноён Хулан охиноо Чингис хаанд өргөж, мэргид аймаг Хөх төрийн өмөгт багтах болсноос ч юм уу, эсвэл миний бие Ойн иргэдэд заншлаар одсоноос ч эхтэй байж магадгүй. Гэвч хамгийн дөхөм нь энэ хавар Жүчи ханы дэргэд Сүбээдэй, Зэв, Тогучар ноён нар зөвлөлдсөн тэр л нэгэн хэрэг явдал байх болов уу. Тэндээс Жүчи хан намайг Сүбээдэйн цэрэгт илгээсэн бөгөөд би эхнээсээ иймэрхүү дүр төрхтэй байж, хэрэгтэй цагт Сүбээдэй баатартай маргалдан мэргид руу дайжих үүргийг авсан юм. Гэхдээ тэр үед Худугийн цэрэгт манай заншлаач байсан болохоор чамайг шүтээн болсон тугнаас чинь салгах иймэрхүү явдлын сураг ч үгүй байсан юм шүү.
- Тэр заншлаач илэрсэн юм уу?
- Илэрсэн эсэхийн би одоогоор би хэлж мэдэхгүй. Харин манай их цэргийг энд буухаас яг нэг өдрийн өмнө түүнийг айлын эд хулгасан хэргээр нэг нөхрийн хамт ууцыг нь хугалж хороосныг сонссон. Гэхдээ үүний цаана бас учир ч байж магадгүй.
- Ийм нарийн хэлийг хэн хүргэж ирдэг байна аа?
- Заншлаач маань хилс ялд унаад өөрийгөө аврах бүх аргыг хийгээд дийлээгүй бололтой. Эцсийн мөчид хоол зөөж байсан өвгөн туркменийг хахуульдан өөрийнхөө тухай мэдээг Сүбээдэй баатарт хүргэж чадсан нь тэр. Өвгөн түрэг овоо шан авсан.
- Тэр өвгөнийг манай Бумдай барьж ирсэнийг би саналаа. Ердөө маргааш нь л намайг танд хөтчөөр илгээсэн шүү дээ. Тэгэхээр…?
- Тиймээ. Ердөө л тэр шөнө Сүбээдэй баатар намайг нууцаар дуудаж, бид үүр цайтал хэлэлцээд саяханы үйлийг тогтсон хэрэг. Амь эрсэдсэн заншлаачийн саран зэвийг өвгөн авчирсан байлаа. Тэр заншлаачаа хүндэтгэн, уг зэвийг дахин хэрэглэе гэж Сүбээдэй баатар надад гардуулсан юм аа.
- Их сайн нууцалжээ.
- Хорвоод нууц юм гэж хэзээ ч байдаггүй юм аа. Зөвхөн ухаж мэдээгүйгээс л хүмүүс нууц гэлцдэг юм. Тэр шөнө гэхэд л бид хоёр бас хүний хараанд өртсөн билээ гэж инээмсэглэн хэлэв.
- Хэн байж таарах вэ? Гэж Шамдгай цочин асуув.
- Насирбэк.
- Хэлмэрч сахалтай араб өвгөн үү?
- Өвгөн хүн ч бас биш ээ. Чи нас бага учир тэгэж харж байна. Тэр хүн шөнөжин унталгүй бидний чачрыг харуулдсаныг хэвтүүлүүд мэдэж бариад баатарт айлтгасан. Би өөрийгөө түүнд мэдэгдээгүй байх аа…
- Араб өвгөн яах гэсэн юм бол?
- Үүнийг сонирхох чөлөө надад яаж гарах билээ. өдий хүртэл гэм үүсгээгүйг бодоход тэр хүн лав л тандуулч биш байж. Эсвэл Сүбээдэй баатар гэмт санааг нь болиулж чадсан биз. Чи бид хоёрт тэр өвгөнөөс ч илүү чухал хэрэг ундраад байсан шүү дээ гэж Бардай сэцэн хэлээд аягаа анхилуун үнэрт дарсаар дүүргэв.
Шамдгай инээмсэглэн сууснаа хүрээнээс оргож гарах шөнө үзмийн төгөлд Бардай сэцний хэрхэн авирласныг санаад тэсгэлгүй инээд алдаж:
- Таны матааны үзүүр сүрхий лав орсон шүү гэвэл Бардай сэцэн мөн инээж:
- Тэгэхдээ л Сүбээдэй баатрын ташуурын шархнаас арай хөнгөн туссан байх. Энэ дүүрэн дарсыг тогтоогоод намайг уучил гэснээ хөмсөг зангидаж:
- Гэвч чиний мэдэж амжаагүй бас олон зүйл бий. Гол дайснаа чи өөрөө барьсан шүү дээ.
- Хэн? Арай Абжай …
- Тиймээ. Абжай бүсгүй гэж Бардай сэцэн уртаар шүүрс алдаад.
- Би түүний тухай бүр эрт Жүчи ханаас сонссон юмсан. Хүчүлүгийн нэг тийм үйлтэй эм байдаг, тэр нь Хүчүлүгт үл тоогдох мөртөө түүний төлөө гал усанд ч орохоос буцдаггүй гэдгийг өөрөө л үзэж үнэмшив шүү.
- Абжай хатан таныг хороох гэж довтолсоныг би мэдэж байна. өөрөөр ямар гэм хийсэн юм бэ?
-Өөр ямар гэнээ гэж Бардай сэцэн хөгжүүн инээгээд:
- Бараг бүх хэргийг тэр тандаж мэдсэн юм билээ. өөрөө надад хэлсэн юм шүү. Чамайг тусгаарлачихаад би шархандаа халуурч хэвтэхэд Абжай ирж, хонин цагаан эмийг нуруунд минь түрхэж билээ. Түүний ачаар би хоёр өдрийн дотор хөл дээрээ боссон юм шүү дээ. Тэр өвгөн хүний дүрээр хүрээнд нэвтэрч, намайг жанчуулж байхад хориодхон алхамын цаана бээвийгээд зогсож байснаа инээж хөхрөн ярьсан, бас үзмийн төгөлд чи бид хоёрыг муудалцаж байхад бутны ард нуугдан бүгдийг чагнасан. Энэ бүхнээс болоод надад тун сүрхий итгэчихжээ. “Хэрвээ Худу чамайг үлдээхгүй бол Хар Киданд очигтун” гэж намайг ятгасан шүү. Тэгэж итгэсэн хүнээ андуурсаныг мэдээд яаж хилэгнэх нь тодорхой байсан учраас би чамд Абжайг харж бай гэж захисан минь тэр.
- Байз, байз гэж Шамдгай дуу алдаад нүдээ их болгож
- Усан үзэм зарж байсан өвгөнийг би санаж байна. Үнэхээр нүд нь тун хачин санагдсан. Залуу хүн шиг… Гэтэл бас илбэч эм..
- Чи одоо л ухаарлаа. Абжай чамайг Сүбээдэйн туршуул гэж үзээд өөрөө дагаж тагнасан хэрэг. Морин цагт элчтэй уулзахад чинь тэр мэргэч эмийн дүрээр ойртож барих байсан юм даа. Би шархаа тэсвэрлэн босч саад хийснээр барахгүй өөртөө ашигтайгаар эргүүлж чадсан …Шамдгай үгийг нь дуустал сонсч тэвчсэнгүй гэнэт аягаа тавиад өндийлөө. Түүний царай цонхийж, уруул нь чичирнэ.
- Ингэхэд та элчийг алсан шүү дээ:
Бардай сэцний нүдэнд залирхуу оч гялсхийв. Балмагдаж гүйцсэн дүрвэд залуу түүнийг анзаарсангүй, чичирсэн гараа арайхийн дарж:
- Нам цавчсан, цус нь олгойдоод… нүд нь гөлийчихсөн байсныг би одоо харж байгаа юм шиг санаж байна. Тэр хүн бас золиос байсан гэж үү? Хэмээн догдолсноос сөөсөн хоолойгоор хашгирах шахуу хэлэв. Бардай сэцэн түүний гараас шүүрч:
- Тогтож үз. Чамайг Тангудын цэргийн түрээнд бараг Ли овогтон болтлоо хүндлэгдэж чадсан заншлаач гэж Сүбээдэй баатар магтаж байсан бус уу. Чи ядарсан байна. Энэ дарс ч бас агдуун дарсан эд бололтой. Цус огшуулдаг байж мэднэ. Шөнийн нэг жин цохиж байна шүү. Одоо унтацгаая. Чи бидний үзэж харсан юм ихэдсэн шиг байна. Заримыг нь маргаашдаа хадгальяа гэж ятгалаа. Шамдгай түр тайвширсан хэдий ч сэтгэл нь дахин үймэрчээ.

XIV бүлэг
Чухамдаа Шамдгайгаас илүү гайхаш тасарч нойр хулжмаар байсан атал Насирбек төр шөнө тун тавлаг нойрсжээ. Хархүрэм балгадаас гарсанаас хойш анх удаа дөрвөлжин тасалгаанд унтсандаа ингэж амарсан байж болох юм. Ер нь хүний төрөлх ахуй үхэн үхтэл мартагдаж, орхигддоггүй билээ. Гэвч нарийн учир нь энэ нэгэн эргэж, тойрсон будилаантай үйл хэргээс /мэргэдийг даггуулсан сүүлчийн шөнийн отоог Насир тулалдаан гэж нэрлэж чадахгүй байжээ./ хойш сири дайчин юунд ч гайхахаа болив. Энэ монгол жанжнуудын хувьд, тэр тусмаа Сүбээдэйд ямар нэгэн хэвшмэл хатуу эрэмбэ үгүй бололтой. Тэд байгал хийгээд хүмүүсийг өөрийн зоргоор захирч чаддаг. Тэдний хувьд бурхан чөтгөр, хутагтан, мяндагтан цөм адил, Мөнх тэнгэрийн эрх тэгш боол байх юм. Нөгөө гайхал Худу, Чулуун нар нь Сүбээдэйн заншлаач байжээ гэвэл одоо Насир огт гайхахааргүй байлаа. Ийм ер бусын сэтгэлгээндээ гүнзгий автсан тул Терликун хороог төвшитгөсөн их жанжны цэрэг хүрээндээ буцаж, “урваач” Бардай сэцэн хээнцэр хуяг дуулгаар чимэглэн, мянганы ноёдыг дагуулсаар Сүбээдэй баатрыг угтаж авахад цочиж ширвэгдсэнгүй, харин дотроо тэр нэг үүр шөнийн заагаар Сүбээдэйн чачирт сууж, саран зэв тосч авсан хүн бол энэ мөн ажгуу хэмээн батад ойлгож байв. Тэгээд Сүбээдэй баатраас өөр догшин сэжүүч эзэн байсан бол түүний сониуч буурал толгойг мөрнөөс нь салгачихад ер гомдохооргүй нууц зүйлийг санамсаргүй тандчихсанаа мэдэж, хойшид монгол цэрэгтэй нэг бус удаа аялах нь гарцаагүй тул өөртөө хамаагүй зүйлд нүд, чих уралдуулахгүй байхыг цээжиндээ сайтар хатангардуулав.
Сүбээдэй баатар үдийн зоог барихаасаа өмнө өргөөндөө морилж, дутаасан хийгээд олзлогдсон, нүүсэн мэргид аймгийн үйлийг цаашид салган тогтоогоод Абжай хатныг авчир гэж тушаалаа. Хатныг авчрахад Сүбээдэйн дэргэд Бардай сэцэн, онходын Чигчидэй хоёр шадарлав. Тэр хоёрын доор нэгэн бичээч, мөн Насирбек суулаа. Нэг нь монголоор, нөгөө нь араб үсгээр хэргийг тэмдэглэнэ.
Абжай дүгрэг хүрээтэй сувдан шигтгээт малгай өмч, урт цэнхэр уужаа намируулсаар орж ирэхэд бүгд нам гүм болов. Насирбек хүүхнийг сүрхий ажигласнаа: Хээ гэж дуу алдчихаад амаа барин цаас руугаа тонгойлоо.
Сүбээдэй бүсгүйг харан үг дуугүй сууна. Цаадах нь ч дуугарсангүй. Тэдний бие биеэ харах байдалд өөр өөрийн далдлагдах аргагүй төгс намба байсан тул өргөөнд байгсад тэр сонин сэвүүн орчинд татагдан бүгд л төв царайлан зогсжээ. Зөв хэлбэртэй нимгэн царай, тэгш шулуун хамар, тод хүмүүнтэй зузаавтар уруул, хацар дээрх тод хар мэнгэ нь бүсгүйн царайг урьхан болгож, гагцхүү хөмсөгний хоорондох огцом атираа л энэ бүх даруухан булбарай нүүрний цаана хатуужил төгс, овтой дайчин байгааг яахын аргагүй санагдуулна.
Сүбээдэй бүсгүйг анхааран ширтэх боловч сэтгэлд нь эрт урьдын дурсамж зураг шиг тодрон байжээ. Агучу баатрын том цагаан гэрийн хойморт утас зүү барихаасаа илүү илд, хормогсогт эрхэлж өссөн танхи охин, олон аймгийн хуувь нийлсэн чуулганд Даян ханыг дагаж ирсэн хүүг нь хараад сэтгэл татагдан, гэмгүй үерхэж өссөн урианханы сэргэлэн хөвгүүнээ онхид мартчихсан дэврүүн бүсгүй сэтгэлд нь бууж байлаа.
“Нулимс тоссон мэнгэ” гэж Сүбээдэй зүрхээ шимшрүүлэн бодов. Даян хаан, Агучу баатар хоёр худ ураг болохоор сэтгэл дүүрэн байсан боловч Абжай охины баяр баясгаланд яаж хүрэх билээ. Гэвч хорвоод бүрэн төгс учрал гэж даанч үгүй. Цагийн нуруу, улс төрийн хожоо бодсон эцгүүдийн хэлцэл Хүчүлүгт ер таалагдсангүй байжээ. Дэндүү цэвэрхэн, дэндүү хөнгөн төрсөн Хүчүлүгийн хувьд бурхан Халдуны эрэмгий охин дэндүү эгэл, болхи санагджээ. Хэдийгээр аваал эм нь боловч Абжайн хувьд хишигтэй шөнө улам улам ховордох болсон ч сэтгэл нь хөрсөнгүй, угийн эрэмгийн зангаараа эзэн эрээ өөртөө татах нэлээд хүнд үамыг сонгосон юм гэлцдэг. Түй, Байдраг, Онгийн гол, Наху гүнээс Балхаш нуур, Хэц элс хүртэлх мянга мянган бээр зам, арав гаруй жилийн босоо суугаа амьдралд Абжай тохилог өргөөгөө бүр огоорч, алдарт Хөгсүү Сабраг, Хорисубэчи нарыг орлох гэсэн мэт хөө хуяг, доо жадтай нөхөрлөн, задгай галын дэргэд бүхлээр нойрсон, үүрийн жавар дундуур хүнд бамбайны ирмэгт энгэсэг хацраа хөлдөөж явсан юм гэдэг. Гавьяа зүтгэл нь Хүчүлүгт таалагдвал хөөрхий хатан гурав хоногоор, заримдаа арван ч хоног ханыхаа торгон гэрт хөлбөрөх хишиг хүртдэг байжээ. Нулимс тоссон мэнгэ ээ!
Сүбээдэй Абжайг харж суухдаа өөрийнхөө орь насны тэр нэгэн зовиуртай атлаа жаргалтай гэмээр хүсэл тэмүүлэл дахин төрөх, эсэхийг анзааран чагнаж байв. Тийм бодол өдгөө нэгэнт үгүй болсон бололтой. Түүний хувьд тайчуудын эрх охины хонгорхон дүр л хоцорч. өмнө нь зогсох энэ хүн бол огт өөр хүн, найманы Хүчүлүг ханы хатан бөгөөд Гучин гурван Алтай, Хан тэнгэр уул, Иль, Чүй, Сейхун, Жейхун мөрнөөр элин халигч зовлондоо жаргагч нэгэн л байв.
Сүбээдэй тэр хүний эгэлгүй сонин, бусдын хувьд эмгэнэлтэй гэж үзмээр тавиланг зүгээр л өрөвдөн харж байлаа. Тэр түүнээс юуг ч асуух билээ. Бүргэдэд тасын амьдрал хэрэггүй, Хуланг адууны жүчээгээр баярлуулахгүй нь мэдээж.
Сүбээдэй хоолой засаад өгүүлсэн нь:
- Их засаг хуулийг барьж ярьвал танд олон зүйлийн гэм буй. Гэвч энд түүнийг нарийвчлан хэлэлцэхгүй. Гурван зүйл шалтгаанаар өршөөж, суллан илгээх боллоо. Үүнийг тайлан хэлбээс зохистой. Нэгдүгээрт Та нэгэнт өөр улсын хүн бөгөөд бас ч тэр улсын эзний хатан тул Монгол Улсын хуулиар шийтгэхээс түдгэлзэв. Хоёрдугаарт та эм хүн тул энэ тухайд хэлтрүүлэн хөнгөтгөн нь зүйд нийнэ. Гуравдугаарт гээд Сүбээдэй түр зогсосхийж:
- Төрд гавьяа байгуулсан хүн шагналаасаа татгалзаж ялт хүний амь золихыг гуйвал зөвшөөрдөг хааны зарлиг буй. Тэр ёсоор Бардай сэцэн чиний амийг хэлтрүүлэхийг гуйсан тул чамайг тавьж илгээлээ гэж хэлэв.
Хүүхний нар салхинд борлосон хөрслөг царайд үл мэдэг догдлол тодорсноо агшин зуур ариллаа. Тэр Сүбээдэйн зүг хөнгөхөн мэхийн ёсолж, Бардай сэцнийг хэсэг тогтон ажиглаад дайчны барилаар бус төрийн хатны намбаар алхан гарч одов. Сүбээдэй Бардай сэцэнд хандаж:
- Чи хоёр цэрэг гаргаж, эд юмсыг нь хамгаалуул. Уг нь Хүчүлүгт хүргэж өгвөл зохих билээ. Өөрөө таалахгүй байх. Мөрний олом гартал юу ч атугай харгалзуул гэж захилаа. Бардай сэцэн, Чигчидэй хоёул гарч одлоо. Монгол бичээчийг буцаагаад Сүбээдэй суудлаасаа босч:
- Насирбек та Абжайг хараад яагаад дуу алдав? Гэж асуувал сири дайчин сахал дороо дурамжхан бувтнаад бичгээ цэгцлэн завгүй дүр эсгэнэ.
- Тэгвэл би танд хэлж өгөх үү гэж Сүбээдэй хэлээд өргөн агсрагнаасаа атган хэлмэрчдээ ойртов.
- Та дураараа болтугай. Би л хэлж зүрхлэмгүй.
- Энэ чинь баатар хүн хийвэл зохих үйлээ хийгээгүйгээс болж тохиолдсон сургамж тул заавал үлдээх хэрэгтэй гэж Сүбээдэй Насирбекийн цаашлуулаад: Би таны ярьсаныг нэгд нэгэнгүй санаж байна. Чингээд бодвол та Хүчүлүгийг урхидах хүүхэн худалдаж авахдаа Абжайг сонгочихжээ.
- Тэр үнэн, тэгэхдээ би биш гэж Насирбек татгалзаад Шах надад мөнгө өгч би тэр мөнгийг нь жуучид өгч олуулсан хэрэг гэж учирлав.
- Шахын өмнө хэрэг даасан нь та л шүү дээ. Тэгэхээр таны зугтаасан нь түмэн зөв. Өстний нь эхнэрийг өөрийнх нь мөнгөөр худалдаж аваад өстөнд бэлэглэснийг сонсвол Мухамед яаж хилэгнэхийг төсөөлөхөд хялбархан байнам. Үгүй ер ийм арилжааг жинхэнэ шулуун цагаан сэтгэлтэй баатар хүн л хийж чадна. Гээд Сүбээдэй тас тас хөхөрлөө.
- Хэрвээ жинхэнэ эр баатар л ийм тэнэг арилжааг хийж чаддаг юм бол би таныг тулалдаанаас өөр ажилд дагахгүй гэдгээ хэлье гэж Насирбек хэлээд Сүбээдэйд мэхийн ёслоход баатар:
- Энэ ч сүрхий хариу боллоо. Та ер нь юм юманд хоосонгүй хүн бололтой. Зам урт, цаг ч урт, таны эрдмийг бишгүй сорих вий. Одоо тугч цэрэг Шамдгайг олж надруу илгээнэ үү гэлээ.
- Сүбээдэй ганцаар үлдээд Насирбекийн хөгтэй арилжааг бодон инээвхийлж, аяныхаа тоногтой богцыг задалж, шар хивээр ороосон барсын толгойт мөнгөн гэрэгэ гаргав. Энэ удаа баатар тугч цэргээ шагнаж амжсангүй хүлээж ядаад арга буюу үдийн зоогонд мянганы ноёдыг урьлаа. Угтаа Насирбек хүрээний дотуур хөлөө эцтэл эрсэн билээ. Гэвч Шамдгай олдсонгүй. Тэрхэн үед хүрээ даяар хөл хөдөлгөөн их, хүр дуун ч багагүй байсан тул Насирбекийг зэмлэх аргагүй байлаа. Харин Шамдгай энэ үед хүрээнээс холгүй бяцхан горхины дэргэд суугаад сэтгэлдээ тээглэсэн бас нэг бул хар чулуугаа авч хаян, магнай тэнүүн мишээхийн сацуу Чигчидэй заншлаачийн сэтгэлд багтамгүй увьдасыг гайхан биширч байлаа. Дөнгөж өчигдөрхөн л дарсны газарт Бардай сэцний илдэнд өртөөд амь тавьсан тэр хүн нь сорви ч үгүй сууж байхад тэр баярлахаас ч биш яах билээ. Абжай хатныг хүрээнээс үдэж гаргаад буцаж явсан Бардай сэцэн, онходын Чигчидэй хоёртой Шамдгай тааралджээ. Гай болж, улаан нөмрөгтэйгээ явсан Чигчидэйг мөнөөх эрсэдсэн элч мөн гэдгийг залуу тугчийн гяхай нүд алдалгүй таньсан боловч ийнхүү эсэн мэнд бас тэгээд өөрийг нь хороосон хүнтэй явж байх чинээ бодол яагаад ч цээжинд нь багтсангүй, нэг бөгөөс өөрөө, эс бөгөөс Бардай сэцэн ордослуулж гэж итгээд дороо хөшиж орхисон билээ. Урьд өдөр нь яг энэ тухай ярилцаж байсан болохоор Шамдгай ямаршуу байдалд орчихоод байгаа Бардай сэцэн түрүүлэн ухаарч, мориноосоо үсрэн буугаад залууг сугадаж авахад учир шалтнааныг нь бас төдөлгүй гадарласан Чигчидэй ч яаран тусалжээ. Энэ хэрэг тийм ч амар тайлагсдангүй. Чигчидэй зүлгэн дээр завилан суугаад зүрхээ зогсоон үзүүлснээр Шамдгай сая итгэжээ.
- Цус бялхах ч гайгүй юм. Энэ бол амжихгүй гэж Шамдгай Чигчидэйн цус нь дөнгөж тархаж буй цохигор царайг сүрдэн ширтэж хэлэхэд:
- Би ч ялгаагүй айлаа гэж Бардай сэцэн хүлээн зөвшөөрв.
- Ийм байдлаар хэдий хэр удах вэ? Гэхэд Чигчидэй: сар, жил ч байж болно. Харин удах тумаа дахин амилахад заавал гадны хүн, бүр нарийн эрдэмтэй хүн хэрэгтэй болно гэжээ.
- Чирч оруулсан хүүр нь босоод ирэхээр хөөрхий муу дарсны газрын эзэн ямар их айсан бол гэж Шамдгай хэлэхэд үг цөөнтэй онход залуу зөвхөн мишилзээд өнгөрөв.
- Энэ эрдмийг хэнээс яаж сурав?
- Ганц нэг заарин мэднэ. Гэвч эрдмийн эх нь Энэтхэг газарт байдаг.
- Чи хө, тэндээс сурав у?
- Бараг л тийм.
- Аль хэр хол вэ?
- Газраар бол жил явах. Өмнөд тэнгэсээр зорчиход хоёрхон сард хүрнэ.
- Шамдгай дүү минь, битгий сурагла. Чамд энэ эрдэм хэрэггүй.
- Би биш, та сураглав биш үү?
- Тэгвэл хоёулаа мартая.
Тэд ийнхүү хэлэлцээд хүрээ рүүгээ буцлаа. өм цэргүүдийнхээ дунд дахин орсон Шамдгайн хувьд баяр хөөр нь цаглашгүй байлаа. Их л гарлага, золиос хилсдүүлгээр дүүрсэн мэт атлаа эцэстээ сайн сайнаар энэ бүх хэрэг дуусч байгаад итгэсэн Шамдгай өөрийгөө нэг мөсөн мартжээ. Тэгтэл нэгэн хорчин ирж, түүнийг Сүбээдэй баатар луу дагуулан явлаа.
Баатар түүнийг босч угтсанд Шамдгай сандарчээ. Ийм хүндлэлээс эмээж байсан түүнд барсын толгойт гэрэгэ бүр ч хүнд санагдсан нь мэдээж.
- Би чамд зөвхөн гэрэгэ шагнав. Одоохондоо тушаалаад шагнах нь чамд илүүдэнэ гэж Сүбээдэй хэлээд тугч цэргийнхээ ичиж улайсан царайг нухацтай ширтэж:
- Чи харин надад амласнаа одоо санах хэрэгтэй гэв. Шамдгай өөдөөс нь гайхан харснаа бүр ч улайж:
- Тиймээ би … би.. ойлгосон гэв. Сүбээдэй түүний үгийг эелдэгхэн таслаад:
- Үгүй дээ, ингэж биш. Би чиний чин шударга сэтгэлийг ашигласандаа өршөөл гуйх ёстой. Чи Бардай сэцнийг хилсдлээ гэж харамсаж байсан. Тэгэхэд би чамд “хилсэдсэн, хилсдүүлсэн хэн болох нь тодрох байлгүй” гэсэн билээ. Одоо сая л тодорлоо. Чиний шударга сэтгэл хилсдэснийг бүгд мэдэх учиртай. Чухам үүний төлөө л би чиний өмнө мэхийе гэжээ.
Шамдгай гэрэгэг цээжиндээ наагаад тэр үед эзэн баатрынхаа хэлснийг сэргээн санаж:
- Хөх Монголын Хас төрийн төлөө энэ бүхнийг хийсэн гэдгийг санаж, таныг би өршөөж байна гэж хүндэтгэлтэйгээр өчлөө.

XV бүлэг
Зүүн гарын говь руу их цургийн цуваа жигдрэн орлоо. Түүнийг дагаад Нүүдэлчдийн гэр тэрэг, үхэр мал захгүй багшран нүүгэлтэнэ. Бардай сэцэн саяхан тугийн харуулаас буусан Шамдгайтай зэрэгцэн алхуулна.
- Одоо миний төрөлх цэнхэр Увса нуур холгүй боллоо гэж Шамдгайг хэлэхэд түүний хөөрөн хөхих сэтгэлийг ойлгосон Бардай сэцэн:
- Гэрт чинь ямар хүмүүс чамайг хүлээж байгаа вэ гэж асуув.
- Аав ээж, ах дүүс, олондоо олон… эхнэр л буулгаагүй байгаа.
- Тэр ч амархан хэрэг.. Хөөрхий эхийн чинь итгэж даатгасанаар чиний аяны мөр зохисон гэдгийг бүү мартаарай гэж Бардай сэцэн хэлээд холхид шаргалтах манхны зэрэглээт оройг ширтлээ.
- Тиймээ, итгэл гэж Шамдгай амандаа давтсанаа нэгийг эргэцүүлэн хэсэг зуур бодлогошров. Уг нь ийм үгийг өгүүлж ахмад нөхрийнхөө сэтгэлийг үймүүлэх нь илүүц мэт, гэтэл санааны мухрыг нээхгүй бол хэдий дотно ч завсартай үлддэгийг бодоод Шамдгай зориглон ам нээлээ.
- Итгэл гэснээс Худу танд аргагүй итгэсэн шүү.
Бардай дуугарсангүй. Түүний шанаа нарийсчихсан юм шиг, хацар нь сүрхий шуугдсаныг Шамдгай сая л анзаарлаа. Энэ эрэмгий эрийн дотор ямар зовлон, жаргал эргэцэж байдгыг гадарлахад хэцүү билээ. Үгнийхээ хариуг авахгүй бололтой гэж бодож явтал Бардай сэцэн ташуураараа хажуугаар нь зэрэгцэн цувсан нүүдэлчдийг зааж:
- Эд нарыг дуртай газар нь илгээхийн надад Жүчи хан хүү зөвшөөрсөн юм. Хэрэв хүсвэл төрөлх Сэлэнгэдээ ч очиж болно. Үүнийг Чингис хаан өөрөө амласан юм. Одоо миний мэргид овогтнийг хэн ч түйвээн залхаахгүй. Энэ л миний үүрч гарах итгэл юм шүү гэж тайван хэллээ.
Онгон сүрлэг Зүүн гарын говь мөнх тэнгэрийн дор дуниартан шаргалтана. Он цагийн гэтлэшгүй уртыг ч, хүн төрөлхтөний барагдашгүй нүүдлийг ч энэ говь тэсвэрлэн давсаар…
Насирбек эмээл дээрээ хазгай суугаад өмнөхөн талдаа зүүрмэглэсэн аятай жигдхэн ганхуулан алхуулах Сүбээдэй баатрыг харж явлаа.
Тоосонд дарагдсан зузаан дээл, нарнаас халхлах ширээстэй эсгий малгай нь тэр их жанжныг энэ хэр олон цэрэгтэй нь эгээ л адилхан харагдуулна. Гэвч тэр, цэргээсээ юугаар ч ялгардгийг одоо Насирбек мэдэх болжээ.
Нэгэн насныхаа амь цөлөм зүтгэлээр тийм жанжны зэрэгт орж чадаагүйнхээ учрыг Насир ойлгосон. Юу гэвэл “Жанжин хүн бол алан хядагч биш, аврагч байх ёстой. Тэр тусмаа дайснаа аврах нь жанжны эрхэм үүрэг байдаг ажээ. Үүнийг яаж ухаарвал зохих вэ гэдгийг Сүбээдэй сая харуулав биш үү. Насирбек тийм ч байж чадсангүй, тийм байдгыг ч мэдсэнгүй. Энэ үгийг бэсүдийн Зэв хэлсэн гэсэн. Гэвч Сүбээдэй баатар өөрөө ч хэлсэн юм билүү. Чингис хааны жанжнууд цөм л ийм зарчмыг дагадаг болохоор чухамдаа хэн хэлсэн нь чухал биш.
Хэрэв тэр нэг шөнө саран зэвний сүүдрийг харчихаад амь алдах шахаагүй бол энэ бүхний тухай Насирбек мэдэхгүй л өнгөрөх байж дээ.

1992.VII.20-VIII.12-ны өглөө. 06 цаг
Чингэлтэй.

Read more!