2007/12/31

монгол өвлийн өвгөн

шинэ жил болж байгаа болохоор өөрт бодогдсон нэгэн сэдвээр бичье гэж бодлоо. өнөөгийн хүүхдүүд өвлийн өвгөнийг америк маягийн улаан хүрэмтэй үлаан өмдтэй коко-колагийн санта клаусаар төсөөлдөг байх. Харин би жинхэнэ монгол өвгөний тухай бичье гэж бодлоо. Жинхэнэ монгол өвгөн бол бидний сайн мэдэх олон жил, олон үеийн хүүхэд багачуудыг баярлуулсан өвгөн /Гомбосүрэн гуай тоглодог байсан/гэж боддог юм. үнэхээр сайхан монгол төрх шүү. Урт сайхан цагаан сахалтай, цагаан нэхий дээлтэй, ээтэн хоншоорт монгол гуталтай, сайхан монгол малгайтай, шидэт модон таягаа тулсан, ширэн богцоо бэлгээр дүүргэж, цагаан дээлтэй цасан охидоо дагуулсан сайхан монгол өвгөн. Хэдийгээр өвлийн өвгөн гэдэг ойлголт манайд оросоос орж ирсэн ч энэ өвөө бол эгээ л сайн зохиолын сайн орчуулга мэт жинхэнэ монгол хөрсөнд буулгаж монгол дүр төрхөнд оруулж, өөрийн гэсэн өнгө төрхтэй, хүн бүрийн хайрыг татсан өвгөн болж чадсан юм шиг санагддаг юм. Бидний үеийхэн бүгдээрээ л тиймэрхүү төсөөлөлтэй байсан байх. Харин одоо иймэрхүү өвгөн хир олон байдаг юм бол доо. Тийм ч ихгүй болов уу. Энэ өвөөгөө эргэж сэргээн он солигдох мөчийг энэ л өвөөтэйгээ хамт угтмаар санагдаж байна. Зурагыг нь оруулах санаатай хайсан боловч олсонгүй. энэ талаар юу гэж бодож байна залуусаа. саналаа хэлээрэй. за тэгээд сайн бичиж чадахгүй болохоор энэнээс илүү юм санаанд орохгүй хэцүү юмаа.

No comments: