2007/08/14

Нууц товчооны нууцаас 01

Би нууц товчоог унших дуртай. Нууц товчоонд заримдаа хачин хачин юм их байдаг шүү. Үүний заримаас нь өөрийн блогтоо бичмээр санагдалаа. Сайн сайхан бахархмаар зүйлүүдийг нь эрдэмтэн мэргэд зөндөө л бичсэн байгаа. Харин хүний санаанд ормоогүй, жижиг сажиг, анзаарагдамгүй зүйл зөндөө байдаг юм шиг санагддаг. Өнөөгийн өндөрлөгөөс харахад зарим нь үнэн хүн чанаргүй, заримдаа бүр өөдгүй ч гэж хэлмээр юм зөндөө байнаа. Энэ нь тухайн үедээ байдаг л зүйл, хэвийн үзэгдэл байсан байх л даа. Гэхдээ энэ бол зөвхөн миний л бодол. За ингээд эхнээс нь нэгийг дурдъя. /Bold болгосон нь яг нууц товчоон дээр байгаа нь/

23. Эх Алун-гуаг үгүй болсны хойно ах дүү тавуулаа, адуу малаа хуваах болж, Бэлгүнүтэй, Бүгүнүтэй, Буха хатаги, Бухату салжи дөрвүүлээ юмаа хувааж аваад дүү Бодончар мунхагийг бядуу гэж урагт үл тооцож хувь эс өгөв.

Мань Боданчар ах дүүдээ гологдоод үнэн миарцан энд тэнд тэнэж яваад нэг газар очоод шувуу мувуу алцан амиа аргацаан нэг өвөлийг өнгөрөөгөөд хавар болж байтал хэдэн гарууд түүний нутаглаж байсан газар нь ирсэн юм шиг байгаан

28. Битүү модот уулынхяраас нэгэн бүлэг иргэн, Түнхэлэг горхин уруу нүүж ирэв. Бодончар, харцагаа тавин өдөр бүр тэр иргэнд очиж цэгээ гуйж уугаад, шөнө өвсөн эмбүүл гэртээ ирж хонох бүлгээ.
29.
Тэд иргэн Бодончарын харцагыг гуйвал эс өгөв. Тэд иргэн, Бодончарыг хэн юун хүн бэ гэж асуухгүй, Бодончар бас тэр иргэнийг юун иргэн гэж асуухгүй явна.

Нөгөөдүүл нь хөөрхий энэ гэж ядарсан амьтан энэ тэр гэж өрөвдөөд хааяа айраг майрагаар ивээн тэтгээд яахав хөөрхий хорхойд хоргүй амьтан байгаа юм гэж бодоод л байж байсан байхгүй юу. тэгэж байсан чинь мань эр ах дүү нартаа хэрэг болсон уу яасан гэнэт ах нь хүрээд ирэхгүй юу. тэгээд нөгөө гаруудаас асуусан чинь, аан нэг гар энүүгээр явж л байдгийн чи ах нь юмуу хаашаа юм. дүү мүүгээ харж хандахгүй яацан нөхөр вэ гээд л одоо удахгүй ирнэ хүлээж байгаад уулз энэ тэр гээд бөөн юм болохгүй хаачихав. Тэгээд арайхийж дүүгээ олж уулзан дагуулаад гэрийн зүг гэдэн годон.

33. Бодончар, Буха хатаги ахын хойноос даган хатирч өгүүлрүүн: "Ах аа, ах аа, бие тэргүүтэй, дээл захтай нь сайн" гэвэл, ах нь тэр үгийг хайхарсангүй.
34.
Бодончар мөн үгийг хоёрдугаар удаа өгүүлбэл, ах нь хариу хэлсэнгүй. Мөн үгийг гуравдугаар удаа хэлэхэд ах нь өгүүлрүүн: "Чи энэ үгийг юунд дахин дахин өгүүлнэ?".
35.
Бодончар өгүүлрүүн: "Тугаарын (саяын) Түнхэлэг горхиноо бүхий иргэнд эзэнгүй, их бага, сайн муу, толгой шийр цөм нэгэн адил чацуу байна. Ийм хялбар иргэн тул тэднийг бид эзэлж авъя"

Өрөвдсөн хүн өр өшиглөв гэгчээр мань эрийг миарцан явахад хоол ундаар тэтгэж тусалж байсан хүмүүсийг эзэлж авах дээрэмдэх маягийн юм бодцоон тууж явсан байгаам даа. Даанч ганцаардаад хүч мөхөсдөөд байсийм шиг байгаан. Бас л санаатай гар байсан байгаа биз дээ.

36.
Ах нь өгүүлрүүн: "За тийм бол гэртээ хүрч, ах дүү нартай зөвлөлдөж, тэд иргэнийг эзэлье" гэж,
37.
Гэртээ хүрээд, ах дүү нартай хэлэлцэж мордов. Тэргүүлэн хянагчид мөн Бодончарыг явуулав.

Ах нь ч гэж сайхан гар дүүгийхээ үгэнд ороод энгийн номхон хүн ардыг дайрах довтлох, эзэлж авах юм бодоод явж л байдаг.

39. Тэндээс ах дүү тавуулаа тэд иргэнийг довтолж, адуу малыг авч, хүн ардыг зарц болгов.

Хөөрхий тэр хэдэн улс өөрийг нь харж хандаад сайхан санаагаар хооллож ундалж байхад эрх чөлөөнд минь халдаж зарцаа болгоод, энэ муу нээрээ яасан хөгийн гар вэ гэж их л гомдсон байх даа чааваас.

дараа нь үргэлжлүүлнээ.

3 comments:

Anonymous said...

Тухайн үеийн сэтгэхүй яг л ийм байж. Хүчтэй нь хүчгүйгээ гэдэг тухайн үед л жинхэнэ утгаараа хэрэгжиж байсаны тод жишээ энэ бусуу.
Тэгээд ч тэр үед тэгж новшроогүй бол одоо Чингис гэж байх ч байсиймуу, Монгол гэж байх ч байсиймуу байхгүй ч байсиймуу.

Anonymous said...

hi

Anonymous said...

Нууц товчоог уншиж байсан ч энэ талаас нь ингэж бодож үзээгүй юм байна шүү. Гэхдээ нэг зүйлийг бас гайхаад байдаг юм. Нууц товчоонд бичсэнээр бол Чингэс хаан маань татар хүн шиг байгаа юм. /Өүлэн эх булаагдаж ирэхдээ бие давхар байсан/
Үгүй байлаа гэхэд дээш овгийг нь хөөгөөд явбал Боданчарын удам болж байгаа. Тэр хүн нь өөрөө Алунгоогоос бас учир битүүлэг төрсөн хүүхэд. Ингээд бодоход нөгөө Бөртэ чино Гуа маралтай ямар ч холбоогүй мэт.