2007/08/14

Мулгуу жолооч

Уржигдар орой хамаатныхаа айлаар орчихоод харьж явлаа. Манай эхнэр машин барьж явсан юм. Голомт хотхоны уулзвараас баруун дөрвөн зам руу эргэх санаатай яг хөдөлтөл 2-р эгнээнээс галзуу солиотой юм шиг нэгдүгээр эгнээ рүү шахаж эргээд машины урд карлаа, гупрыг минь аваад явчихлаа. Зүв зүгээр явж байгаад ингээд машинаа эвдүүлчдэг юм байна. Тэгэхээр бид хоёр гарч, яахаараа ингэж явдгийн бэ эгнээндээ эргэж болдгүйм уу энэ тэр гээд баахан уурлав. Уучлаарай гэхийн оронд нөгөөх чинь харин би явж болохгүй байхад чи бараг харахгүй мөргөчөөд гэх ухааны юм ярьж байхын. Аваараа асаагаад явж байхад харахгүй байна уу ч гэх шиг. Ардаа, хажуудаа байгаа машиныг аваараа асаасан байна уу гэж харж явах ёстой юм уу хаашаа юм. Бид хоёрыг айлгаж өөрийгөө буруугүй болгох гээд байгаам уу яагаад байгаа юм. Яамар сүртэй юм бэ? Наадахыг чинь ганц цохиод л гаргачихна, таван мянган төгрөгний засвар орно ч гэх шиг. Та 2 тэгээд надаас мөнгө авч баяжаарай ч гэх шиг. Хорин мянган төгрөгөөр тохирий ч гэх шиг. Эгнээ байраа эзлээд аятайхан явчихаж чадахгүй, тэгээд албатай юм шиг хүний машин эвдчихээд ийм юм ярьж байгаа хүнтэй чинь юугаа ч ярих вэ дээ. Эгнээ байр гэдэг юунд хэрэгтэй яадаг юм бэ гэдэгийг мэддэг ч үгүй, ойлгодог ч үгүй л нөхөр байгаа байхгүй юу. Цагдаа дуудлаа. Хажуугаар яваа машинууд бүгд л яахаараа ингэж явдаг тэнэг вэ чи гээд нөгөө нөхөр лүү уурлаж байна. Аргагүй шүү дээ замыг нь түгжиж, цухлыг нь бараад, бүгдээрээ гэр орон ажил төрөлдөө яарч байгаа хүмүүс. Тэгсэн чинь нөгөө нөхөр хуцаад бай. П... минь гэж ирээд тэр жолооч нар луу хэрэлдэхийн. Цагдаа ирээд нөгөө нөхрийг шууд л чиний буруу байна яахаараа ингэж явдагийн гэж байна. Тэгэж тэгэж нэг юм машинаа засуулахаар болоод салав. За тэгээд маргааш нь засварийн газар хайж баахан үүгээр түүгээр хэсэв, ажил төрөл ч хэцүүдлээ. Сүүлдээ бүр тэсвэр алдаад арай гэж нэг юм засуулахчаа болоод саллаа. Зүв зүгээр машинаа нэг муу солиотой юмнаас болоод эвдчих ч гэж дээ. Яаж ч сайхан засаад анх байсан шигээ болохгүй нь ойлгомжтой ш дээ. Тэгээд би нөгөө нөхөр лүү уурлахгүй юу. Хүнд гай болоод аятайхан ч явчиж чадахгүй энэ тэр гээд. Тэгсэн нөгөөх чинь энэнээс илүү би яахийн гэж тэнэгтдийм даа. Иймэрхүү тэнэг юмнуудаас болоод зүв зүгээр байсан хүн хохироод л өнгөрч байгаа юм даа. Хэдхэн минутын дотор гэртээ харих хүн чинь амрах цагаа алдан байж баахан нервээрээ хохироод, зам түгжиж олон хүний уурыг бараад маргааш нь машин засуулах гэж ажлаа алдан, бензин тосоо гарздан байж сэвтэй машинтай л үлдэж байх шив дээ. Болдогсон бол иимэрхүү юмнуудын эрхийг нь хасаад бүр машин барихыг нь болиулмаар санагдахийн. Тэгээд эргэхдээ шулуун замаар явах ёстой юм шиг, эгнээгээрээ эргэх гэсэн ойлголт ч байхгүй хжуудах машинаа шахаад явдаг иимэрхүү тэнэгүүд энд тэнд зөндөө л явж байдгийн цагдаа нар ч бас иймэрхүү нөхдүүдэд сануулж арга хэмжээ авмаар, зурагтааар энэ талын мэдлэгийг хүмүүст өгч баймаар юм гэж бодогддогийн. Хамгийн гол нь жолооний курсэд эгнээ байр эзэлж явахын чухалыг яс маханд нь тултал ойлгуулж баймаар байгаа юм. Тэгээд өөрийнхөө эгнээнд асуудлаа шийдэхгүй өөр эгнээд нялзааж хүн хохироодог тэнэгүүдийг бүр машин бариулахгүй байвал таарна.

2 comments:

Anonymous said...

Миний тухай л яриад байнаа даа. Хэ хэ нээрээ ийм муу дуракуудыг эрхийг нь насаар нь хасах хэрэгтэй

ZAYA said...

Хаяа хэцүүхэн юм болно ш дээ. Хохироогч дандаа бусдыг хохироогоод сурчихсан юм байна л даа.