2007/11/20

Дуучдад хэлэх үг

Уг нь рок попыхонд гэж гарчиг өгюү гэж бодсон чинь зохиолын дуучид ч бас хамаатай юм байна. Энэ талаар бичье гэж нилээн дээр бодсон юмаа уг нь. Харин өнөөдөр гэнэт санаад ямар ч байсан бичье гэж бодлоо. Сүүлийн үед манай дуучид дуундаа сайхан, сайхан клип их хийлгэх болжээ. Ашиглаж байгаа програм, эффект нь маш сайн, бүр магтууштай. Харамсалтай нь клипний зохиол, өнгө аясыг хараад байхад дандаа л хар бараан, үхэл хагацал, өвчин зовлон, аллага, хагацал зовлон, хүчирхийлэл, аваар осол, шорон орон сурталчилсан клипүүд маш ихээр гарах болсон байна. Дууны ая, шүлгэндээ огт зохицохгүй зохиомжтой клипүүдийг тун олноор нь, бүр маш ихээр нь үйлдвэрлэн гаргаж байна. Амьдралыг гэгээтэй, сайн сайхан талаас нь харж болдоггүй л юм байхдаа. Урлаг бол амьдралын сайн сайханд хүмүүсийг уриалан дуудсан, хүний сэтгэлийг ариусгах зорилготой баймаар. Гэтэл дуу нь клиптэйгээ зохицохгүй болохоор юу болох юм бол. Нийгэм маань үнэхээр ийм эмгэнэлтэй байдалтай болсоныг эдгээр клипүүдээс шууд харж болно. Энэ бол үнэхээр гутмаар. Зурагтаа асаагаад нэг хараарай та. Монгол хүний сэтгэхүй ийм дор орох ч гэж дээ. Ийм юм үзэж байгаа хүүхдүүд яаж төлөвших юм бол доо хөөрхий. Иймэрхүү клипүүдийг захаас нь аваад нэрлэж болно. Ийм юм хийж болохгүй гэж хэлж байгаа юм биш. Хэмжээ дамжаа нь хэтрээд байгааг л хэлэх гээд байна л даа. Байнга клип үзээд байдаггүй хүнд л ингэж анзаарагдаж байгаа юм чинь, дуу хөгжим ид сонирхдог насан дээрээ байгаа өсвөр залуу насны хүүхдүүд тэр байтугай л юм үзэж байгаа байх даа. Энэ нь тэднийг иймэрхүү юм хийж болох юм байна гэсэн сэдэлтийг шууд бусаар ч гэсэн өгч болох талтай. Иймэрхүү клип гадныхан ч гэсэн зөндөө хийдэг ш дээ гэж хэлэх гээд байна уу. Тэгвэл гоёууд нь тэрнээсээ их байдгийн найзаа. эхнээс нь санаанд орсныгоо нэрлээд байх уу аан. дууных нь нэрүүдийг мэдэхгүй болохоор үйл явдлаар нь товч бичихийг оролдоё. Уншаад дууг нь санаж байгаа бол амандаа аялаарай. За драмын залуу жүжигчидын дуулсан хуучны дуу байдаг даа. Тэдний тоглосон нэгэн дууны клип дээр баахан хүнд гарууд зодолдож байтал нэг нөхөр сүх аваад нэг хүнийг сүхдээд цавчаад хаяхын /ээ бурхан минь/ тэгээд шоронд орж байх шиг байнаа. Найз охин нь тэгээд уйлаад үлдэж байгаа юм шиг байгаан. /нээрээ энэ 4 залуугийн тоглосон нэг клипыг хүчирхийлэл сурталчилсан гээд хааж байсан санагдахын. Ганц биш зөндөө клип байна найз нараа/Нэвтрүүлэгч Ундраа гээд нэг хүүхний тоглосон хэд хэдэн клип бас байна. Тэр хүүхэн машин дотор цоожлогдчихсон хэдэн нөхдүүд, бензин асаагаад машинтай нь шатаагаад байхын. Бас Өөдөө гээд нэг хүүхэнтэй тоглосон нэг клип дээр снайперт буудуулаад л гүйгээд байдаг даа. /нэг орос дууны хуулбар дуу байдаг байхаа/ камертоны Эба, өөд өөдөөсөө буу барьж зогсоод нэгийгээ буудаж алчихаад дараа нь уйлаад байдаг даа. Ихэр юм уу эсвэл ах дүү хоёр ч юм уу. Номин талсын Батсүх, нэг хүүхнийг панаалдаж байгаад хүн алуулаад байх шиг байгаан. Тэгээд нөгөө хүүхнээ буцаагаад золигт гаргаад алчих шиг болсон. Буудсан залуу нь тэр хүүхэнд сайн болсон юм уу даа. Жавхлан, нэг хүү үхэх гээд хэвтэж байсан чинь тэр хүүг аврахын тулд хамт байсан өвөө модны навчийг нь утсаар боогоод өөрөө унаад үхдэг. Хоёр найз хүү нэг нь нэгийгээ авраад өөрөө гэмтээд том болсон хойноо нөгөөх нь машинд дайруулаад үхдэг. за ингээд бичээд байвал зөндөө юм болох юм шиг байна. ажил гарсан учир дараа үргэлжлүүлье дээ. энэ талаар санаа оноо байвал коммент үлдээнэ биз ээ хүмүүсээ.

1 comment:

ZAYA said...

Муу ёр зөгнөөд ч байгаа юм шиг хачин хачин клип их бий. Хараад байхад үхэл, хагацал, хэрүүл тэмцэлтэй клип их байгаа шүү.